ОЛИМП: Монголын баг, тамирчдын өнөөдрийн хуваарь

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-
Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчин дэвжээнд гарна.
Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт залуу тамирчин Б.Хонгорзул 57 кг-д эхний барилдаанаа Францын Матилде Ривиерагийн эсрэг хийх сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь манай бөхөөс 12 эгч, Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай нэгэн.

Өнөөдөр эрэгтэй чөлөөтийнхөн тэмцээнээ эхлүүлж байна. Эрчүүдийнхээ салхийг хагалж гавъяат тамирчин Э.Бэхбаяр дэвжээнд гарах бөгөөд эхний даваанд Европ тивийн аварга армен бөх Арсен Арутюнантай барилдах сугалаа татав. Эхний учраагаа давбал Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын аль нэгтэй барилдана.

Манай тамирчдын барилдаан 10:30-д эхлэх бөгөөд Б.Хонгорзул хоёр, Э.Бэхбаяр зургаа дахь барилдаанд дэвжээнд гарна.


Хариулах