Олон жилийн турш уналттай байсан төрөлтийн тоо шинэ доод түвшинд хүрсний дараа Японы засгийн газар залуучуудыг гэр бүл зохиоход нь дэмжлэг үзүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлж, болзооны аппликэйшн нэвтрүүлэхээр болжээ.
Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан шинэ мэдээллээр өнгөрсөн онд 123.9 сая хүн амтай тус улсад ердөө 727,277 төрөлт бүртгэгдсэн байна. Тус улсын эмэгтэйчүүд амьдралынхаа туршид дунджаар 1.20 хүүхэд төрүүлдэг гэсэн үг бөгөөд энэ нь өмнөх 1.26-аас буурсан үзүүлэлт аж.
Хүн ам тогтвортой байхын тулд төрөлтийн түвшин 2.1 байх шаардлагатай гэж үздэг. Гэвч Японд төрөлтийн түвшин хагас зуун жилийн турш энэ үзүүлэлтээс нэлээд доогуур байсныг шинжээчид хэлж байна. 1973 оны дэлхийн нефтийн хямрал эдийн засгийг уналтад оруулсны дараа төрөлт дээрх түвшнээс доош орж, хэзээ ч сэргэж чадаагүй гэв.
Сүүлийн жилүүдэд нас баралтын тоо төрөлтийг гүйцэж түрүүлснээр уг уналтын тренд эрчимжсэн байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2023 онд тус улсад 1.57 сая хүн нас барсан нь төрөлтөөс хоёр дахин их үзүүлэлт юм.
Үүнээс гадна, 2023 онд Японд гэрлэлтийн тоо өмнөх жилээс 30,000-аар буурч, харин салалтын тоо өссөн байна.
Мэргэжилтнүүд энэ бууралтыг дор хаяж хэдэн арван жил үргэлжилнэ гэж тооцоолж байгаа. Энэ нь Японы ажиллах хүч, эдийн засаг, нийгмийн халамжийн тогтолцоо, нийгмийн бүтцэд асар их үр дагавар авчрах эрсдэлтэй.
Тэгвэл засгийн газар төрийн байгууллагуудыг шинээр бий болгох замаар энэ асуудалд онцгой анхаарал хандуулж эхэлжээ. Одоогоор хүүхдэд зориулсан газруудыг өргөжүүлэх, эцэг эхчүүдэд орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, зарим хотод хүүхэдтэй болохыг нь дэмжиж хосуудад мөнгө өгөх зэрэг санаачилга гаргаад байна.
Харин нийслэл Токиод орон нутгийн албан тушаалтнууд шинэ арга барилыг туршиж байна. Засгийн газраас санхүүжүүлсэн болзооны аппликэйшн нь туршилтын эхний шатандаа байгаа бөгөөд энэ оны сүүлээр бүрэн ашиглалтад орох гэнэ.
Хэрэглэгч өөрийнхөө үнэт зүйлс болон ирээдүйн боломжит хамтрагчийнхаа зан чанарыг тодорхойлох боломжтой ба эдгээр мэдээлэл дээр үндэслэн хиймэл оюун ухаан тохирох хүнийг нь санал болгох аж.
Хэрэглэгчид ганц бие, 18-аас дээш насны “гэрлэх хүсэлтэй”, Токиод ажиллаж эсвэл амьдардаг байх ёстой ба “Үүнийг гэр бүл хайж эхлэх ‘эхний алхам’ болгон ашиглаарай” гэж тус программын вэбсайтад бичжээ.
Эх сурвалж: CNN

#Токио, #Япон, #төрөлтийн түвшин, #болзооны аппликэйшн,