ОЛИМП: Монголын баг, тамирчдын өнөөдрийн хуваарь

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-
Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин улсаа төлөөлөн Олимпын дэвжээнд зодоглоно.
Эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглох Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах сугалаа татсан. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, Тайбе Юсеин нарын ялсантай барилдах юм. Манай тамирчны хувьд өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, энэ жил тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар Олимпод зодоглох гэж байна.
Урьдчилсан шатны барилдаан 11:00 цагт эхлэх бөгөөд манай тамирчин долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Азербайжаны Э.Манолова /ДАШТ-ий хүрэл медальт/, Кыргызстаны М.Жуманазарова /Азийн наадмын мөнгөн медальт/ нарын ялсан нь Батцэцэгтэй медалийн төлөө барилдах юм.
Медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд манай хүн 13 дахь барилдаанд дэвжээнд гарах болно.



Хариулах