Монгол Улс 1981 оноос Ардын цолыг олгож эхэлсэн бөгөөд энэ цолыг хүртсэн эхний хүн нь газарзүйн багш Гангаажавын Батсүх байжээ. Ардын цолыг боловсрол, утга зохиол, эрүүл мэнд, урлаг, уран зураг гэсэн таван салбарт олгодог байна. Ардын цолтнуудын албан ёсны бүртгэл судалгаа байдаггүй учир энэ эрхмүүд өөрсдийн санаачилгаар нэгдэн төрийн бус байгууллага байгуулж, мэдээлэл цуглуулах, бүртгэл үүсгэх, мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэхээр шийджээ. Тэдний бүртгэснээр манай улс 224 эрхэмд ардын цол олгожээ.
Салбар бүрээр авч үзвэл
- Ардын жүжигчин 106
- Ардын багш 74
- Ардын эмч 31
- Ардын зохиолч 17
- Ардын зураач 16 байна. Тэдний 160 орчим нь өнөөдөр амьд сэрүүн, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байгаа юм.
Боловсрол шинжлэх ухааны сайд Ардын цолтой багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Ардын багш нар боловсролын шинэчлэлд сэтгэл хангалуун явдаг болохоо илэрхийллээ. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэчлэлийн 6 бодлогыг товч тайлбарласан юм.
Мөн ардын багш нар, ахмад үеийн туршлага, мэдлэгийг бүрэн дүүрэн ашиглах, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон. Ингээд хөтөлбөрийн үзэл баримтлалд тэдний саналыг тусгах, шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, одоогийн сургалтын хөтөлбөрт Ардын багш нараар үнэлгээг хийлгэж, хөтөлбөрийн шинэчлэлд тэдний саналыг тусгаж, хамтран ажиллана.

#БШУЯ, #Ардын багш, #боловсролын шинэчлэл,