Исландын баруун өмнөд хэсэгт орших галт уул арванхоёрдугаар сараас хойш тав дахь удаагаа лхагва гарагт дэлбэрч, лаав нь Гриндавик тосгоны хамгаалалтын хаалтад хүрч, дэлхийд алдартай “Blue Lagoon” рашаан сувиллыг нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ.
Исландын цаг уурын албаны мэдэгдэлд дурдсанаар эрдэмтэд сүүлийн дэлбэрэлтийг өмнөх дэлбэрэлтүүдээс илүү хүчтэй байсныг тогтоосон байна.
Дэлбэрэлт Сунднуксийн тогоонд болсон газар хөдлөлтийн дараа буюу орон нутгийн цагаар лхагва гарагийн 13 цагийн орчимд эхэлжээ.
Лаавын урсгал Гриндавик загас агнуурын тосгоныг чиглэсэн гурван замын хоёрыг хааж, тосгоны дэд бүтцийг хамгаалах зорилгоор барьсан хаалтыг даган тасралтгүй урссаар байгааг Цаг уурын алба мэдээлэв.
Лаав Гриндавикээс гадна Сварцэнги дэх хамгаалалтын хаалт хүртэл урссан болохыг Исландын Иргэний хамгаалалтын ажилтан мэдэгджээ.
Түүний хэлснээр Гриндавикийн хаалт халуун лаавыг тогтоон барьсаар байгаа ч тосгон бүрэн тусгаарлагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.
Гриндавикийн 3,000 орчим оршин суугчийн ихэнхийг нь арванхоёрдугаар сард болсон галт уулын дэлбэрэлтээс өмнө нүүлгэн шилжүүлсэн. Сүүлийн дэлбэрэлт болохын өмнө үлдсэн оршин суугчид болон аврах ажилтнуудыг тосгоноос явахыг зөвлөсөн ч гурван оршин суугч явахаас татгалзсаар байгааг цагдаа нар мэдэгдэв.
Иргэний хамгаалалтын албаны мэдэгдэлд дурдсанаар тосгон дахь өндөр хүчдэлийн шугамын ихэнх нь тасарсан, шонгууд нь маш их гэмтсэн, зарим нь галд шатаж байгаа аж.
Мөн хоёр сар гаруйн хугацаанд гурав дахь удаагаа жуулчдын очих дуртай халуун рашаан болох “Blue Lagoon”-ыг нүүлгэн шилжүүлжээ.
Исланд бол манай гараг дээрх хамгийн идэвхтэй галт уулын бүсүүдийн нэг юм.
Эх сурвалж: CNN

#галт уул, #Исланд, #Гриндавик,