Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгостой хиллэдэг бүс нутгийн ойролцоогоос хог хаягдал, ялгадас зэрэг янз бүрийн эд зүйл бүхий олон тооны бөмбөлөг илрүүлсэн тухай эх сурвалжаас иш татан Өмнөдийн хэвлэлүүд мэдээлжээ.
Өмнөд Солонгосын армийн мэдэгдэлд дурдсанаар Хойд Солонгосоос илгээсэн байж болзошгүй эдгээр бөмбөлгүүд нь хатуу чанга хамгаалалттай хилийн зурвасын ойролцоо харагдсан байна. Арми ойролцоох оршин суугчдад сэрэмжтэй байж, эдгээр зүйлс ажиглагдвал хол байхыг анхааруулаад, цэрэг, цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг уриалжээ.
Лхагва гарагийн байдлаар нийт 150 гаруй агаарын бөмбөлөг илрүүлсэн бөгөөд зарим нь газарт унасан бол зарим нь агаарт хөөрсөн хэвээр байгааг “Yonhap” агентлаг цэргийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Өмнөд Солонгосын хэвлэлүүд уут холбож уясан цагаан өнгийн, хийтэй агаарын бөмбөлөг, мөн хог, бохирдол нялсан, хийгүй агаарын бөмбөлгийн зургуудыг өөрийн сувагт нийтэлсэн байна.
Ням гарагт Хойд Солонгосын Батлан хамгаалахын дэд сайд “өөрийгөө хамгаалахын тулд бүх хүч”-ээ дайчлахаа амлаад, Өмнөдөөс илгээсэн Пхеньяны эсрэг ухуулах хуудасны хариуд “хаягдал цаас, бохир зүйл” илгээхээ анхааруулсан аж.
Өмнөд Солонгосын идэвхтнүүд олон жилийн турш удирдагчдыг нь шүүмжилсэн ухуулах хуудас, К-поп дууны клип агуулсан флаш дискнүүдийг Хойд Солонгос руу агаарын бөмбөлгөөр илгээж ирсэн юм.
Хойд Солонгос ухуулах хуудас илгээх ажлаа зогсоохыг Өмнөдөөс удаа дараа шаардаж байсан бөгөөд 1950-1953 оны Солонгосын дайныг энхийн гэрээгээр бус эвлэрлийн гэрээгээр дууссан хоёр Солонгосын хооронд энэ асуудал удаан хугацааны турш хурцадмал байдлыг өдөөж ирсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#Агаарын бөмбөлөг, #Өмнөд Солонгос, #Хойд солонгос,