Өнөөдөр Балбын шерпа хөтөч Эверестийн оргилд 30 дахь удаагаа гарч өмнөх дээд амжилтаа эвджээ. Тэрээр мөн 10 хоногийн дотор хоёр дахь удаагаа гадны уулчдыг дагуулан оргилд гарсан нь энэ аж.

Энгийн уулчид Эверестийн оргилд гарахын тулд хэдэн өдөр зарцуулдаг, мөн уулчид богино хугацаанд дараалсан авиралт хийх нь тун ховор байдаг.

Балбын аялал жуулчлалын албаны Хим Лал Гаутамын хэлснээр 54 настай Ками Рита Шерпа лхагва гарагийн өглөө зүүн өмнөд нурууг дагасан уламжлалт замаар 8,849 метрийн оргилд хүрсэн байна. 

Ками Ритагийн 29 дэх удаагийн авиралт буюу энэ жилийн анхны авиралт нь тавдугаар сарын 12-нд байсан аж.

Тэрээр өнгөрсөн жил Эверестийн оргилд хамгийн олон удаа гарсан өмнөх амжилтыг эвдэж байсан бол энэ удаад өөрийн амжилтаа эвдсэн байна.

Эверестийн оргилд хамгийн олон удаа авирсан түүний хамгийн ойрын өрсөлдөгч нь 27 удаа амжилттай авирсан шерпа хөтөч Пасанг Дава юм.

Ками Рита анх 1994 онд Эверестэд авирсан бөгөөд үүнээс хойш тэрээр эрх баригчид авиралтыг хориглосон гурван жилийг эс тооцвол бараг жил бүр энэ аяллыг хийсэн байна. 

Ууланд авиралт нь дэлхийн хамгийн өндөр 14 оргилын найм нь байрладаг Балбын аялал жуулчлалын гол үйл ажиллагаа, орлогын эх үүсвэр, ажлын байр юм.

Хэдхэн хоногийн дараа дуусах энэ авиралтын улиралд Балбын талаас Эверестэд 450 гаруй уулчин авираад байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#дээд амжилт, #Эверестийн оргил, #Балбын шерпа, #Ками Рита,