Европын холбооны орнууд Оросын төв банкны активын гэнэтийн ашгийг Украины батлан хамгаалахад ашиглах төлөвлөгөөг албан ёсоор баталсныг Бельгийн засгийн газар мягмар гарагт мэдэгджээ.
ЕХ-ны элчин сайд нар энэ сарын эхээр тохиролцоонд хүрсний дараа уг бичвэрийг батлах л үлдээд байсан юм.
Төлөвлөгөөний дагуу ашгийн 90% нь Оросын түрэмгийллийн эсрэг Украинд цэргийн тусламж үзүүлэх ЕХ-ны санд орох бол үлдсэн 10% нь Киевт өөр хэлбэрээр очих аж.
ЕХ 2027 он гэхэд Оросын царцаасан хөрөнгөөс 15-20 тэрбум евро буюу 16.30-21.70 тэрбум доллар ашиг олно гэж тооцоолсон байна. Украин эхний хэсгийг долдугаар сард авна гэж ЕХ-ны дипломатууд мэдэгдэв.
2022 онд Москва Украинд түрэмгийлсний дараа Их долоогийн бүлэг Оросын 300 орчим тэрбум ам.долларын санхүүгийн хэрэгслийг царцаасан. Үүнээс хойш ЕХ болон Их долоогийн орнууд Украинд туслахын тулд уг хөрөнгийг ашиглах эсэх талаар хэлэлцэж байгаа юм.
Мягмар гарагт Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ЕХ-нд талархал илэрхийлсэн ч зөвхөн ашгаас нь ашиг хүртэх бус Оросын санхүүгийн хөрөнгийг бүрмөсөн хураах нь Украины эцсийн зорилго гэдгийг дахин онцоллоо.
Оросоос ЕХ-нд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Кирилл Логвинов төлөвлөгөөг буруушаагаад, энэ нь Евро бүс, холбооны гишүүн орнуудын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд урьдчилан таамаглах аргагүй үр дагаварт хүргэнэ хэмээн анхааруулжээ.
Мөн ЕХ “хулгайлсан” зүйлээ эрт орой хэзээ нэгэн цагт Орост буцааж өгөх болно гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь Орос улс өөрийн өмч хөрөнгөнд нь халдвал ямар үр дагавар гарахыг барууны орнуудад удаа дараа анхааруулж байсан.
Энэ долоо хоногт Их долоогийн орнууд мөн Оросын хөрөнгийг барьцаа болгон ашиглаж Украинд их хэмжээний зээл олгох асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #УКраин, #Оросын царцаасан хөрөнгө,