Хүний эрхийн хуульч Амаль Клуни Израил болон Хамасын удирдагчдыг баривчлах зөвшөөрөл хүссэн Олон улсын эрүүгийн шүүхийн прокурорын мөрдөн байцаалтад тусгай зөвлөхөөр ажиллажээ.
Шүүхийн ерөнхий прокурор Карим Хан баривчлах зөвшөөрөл хүссэн тухайгаа зарлахдаа Амал Клунид талархал илэрхийлээд, түүнийг “олон улсын эрх зүйн шинжээчдийн баг”-ийн бүрэлдэхүүнд багтаж хэргийн нотлох баримтыг шалгаж, зөвлөгөө өгсөн болохыг хэлсэн байна. Нэр нь дурдагдсан мэргэжилтнүүдийн ихэнх нь Британи хүмүүс байжээ.
Ханы хэлснээр “Баг нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, олон улсын эрүүгийн эрх зүйн салбарт асар их нэр нэр хүнд бүхий мэргэжилтнүүдээс бүрдсэн” байна.
Клунигийн шударга ёсны сангаас мөн мэдэгдэл гаргаж, Амал Клуниг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, түүний Батлан хамгаалахын сайд Йоав Галлант болон Хамасын удирдагч Яхья Синвар, Исмаил Хание, Мохаммад Дейф нарыг дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж, баривчлах хүсэлт гаргахад хүргэсэн ОУЭШ-ийн хэрэгт хэрхэн оролцсон талаараа дэлгэрэнгүй тайлбарлав.
“Дөрвөн сар гаруйн өмнө Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Израил, Газа дахь дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн нотлох баримтыг үнэлэх ажилд надаас тусламж хүссэн. Би зөвшөөрч, олон улсын хуулийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнд орж, энэ ажлыг хийхээр болсон. Бид хамтдаа нотлох баримтыг шалгах, хууль зүйн дүн шинжилгээ хийх өргөн хүрээтэй үйл явцад оролцсон” гэж өгүүлжээ.
Цааш нь “Бид янз бүрийн гарал үүсэлтэй хэдий ч хууль эрх зүйн дүгнэлтэд санал нэгтэй байгаа. Шүүх нь Палестинд үйлдэгдсэн болон Палестин иргэдийн үйлдсэн гэмт хэргийг шүүх эрх зүйн бүрэн эрхтэй гэдэгт бид санал нэгдсэн” гэж мэдэгдсэн байна.
Үргэлжлүүлэн “Хамас бүлэглэлийн удирдагч Яхья Синвар, Мохаммед Дейф, Исмаил Хание нарыг дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, тэр дундаа барьцаалах, алах, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж бид санал нэгтэй дүгнэсэн”.
Мөн “Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант нар өлсгөлөнг дайн, аллага, хавчлага, устгалын арга хэлбэр болгон ашиглах зэрэг дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж бид санал нэгтэй дүгнэсэн” гэжээ.
Жүжигчин Жорж Клунигийн эхнэр болох өмгөөлөгч Амал Клуни нь Лондон дахь “Doughty Street Chambers”-д хуульчаар ажилладаг бөгөөд олон улсын хуультай холбоотой олон олны анхаарлыг татсан хэргүүд дээр ажиллаж байсан юм.
Эх сурвалж: The Guardian

#Израил, #Хамас, #ОУЭШ, #Амал Клуни,