НАТО-ийн Европ дахь командлалын дээд командлагч, генерал Кристофер Каволи Оросын армийг Украины зүүн хойд хэсгийн Харьков орчмын бүс нутагт стратегийн амжилтад хүрнэ гэж бодохгүй байгаагаа мэдэгдэв.

Пүрэв гарагт Атлантын далай дамнасан эвслийн орнуудын цэргийн дарга нарын уулзалтын дараа Брюссель дэх НАТО-ийн төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр Каволи “Оросуудад стратегийн амжилт гаргахад шаардлагатай тооны цэрэг байхгүй” гэж мэдэгджээ.

“Хамгийн чухал нь тэдэнд стратегийн амжилтад хүрэхэд шаардлагатай хэмжээний ур чадвар, туршлага байхгүй” гэж цааш нь хэлсэн байна.

“Тэдэнд хязгаарлагдмал бүс нутагт ахиц дэвшил гаргах чадвар байгаа бөгөөд үүнийгээ ч харуулсан. Тэд мөн бүс нутагт тодорхой хэмжээний хохирол амссан.

Тэрээр Оросын арми тус бүс нутагт хэдэн цэрэг байршуулсан талаар мэдээлэл өгөөгүй байна.

НАТО-ийн Цэргийн хорооны дарга адмирал Роб Бауэр мөн хэвлэлийн бага хурлын үеэр Украины армийн хүлээн авах зэвсгийн хэмжээг дурдаад, удахгүй томоохон ахицгаргана гэж найдаж байгаагаа хэлжээ.

АНУ-ын Конгресс Украинд үзүүлэх цэргийн тусламжийн багцыг хэдэн сараар хойшлуулсны улмаас Украин зэвсгийн хомсдолд орж, байлдааны чадавх нь их хэмжээгээр суларсан гэж үздэг. 

Каволийн хэлснээр Украины холбоотнуудын илгээсэн “асар их хэмжээний” сум, ойрын зайн тусгалтай агаарын довтолгооноос хамгаалах систем, “их хэмжээний” хуягт машин удахгүй фронтод хүргэгдэх бөгөөд эдгээр нь Харьков муж дахь дайсны давшилтыг няцаахад туслах болно гэв.

Тэрээр Украины армийг бус нутаг дахь хамгаалалтын байрлалаа хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Нато, #УКраин, #Харьков, #Оросын арми,

Мэндээ 203.98.77.101
2024-05-17
Украин залуус амь үрэгдээд дууслаа, энэ хэрэггүй дайнаа зогсоох хэрэгтэй. Хоёр талын аль аль нь одоо нэг ширээнд суугаад ярилцах цаг болсон. Нэг нь зэвсэглээд нөгөө нь байлдаад дунд нь украинчууд л сүйрч байна.
Хариулах