Манай улсын иргэд Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс руу аялал жуулчлал, бизнес, дамжин өнгөрөх зорилгоор зорчсон тохиолдолд визээ цахимаар мэдүүлэх боломжтой болжээ.
Тус богино хугацааны визийг www.srilankaevisa.lk холбоосоор орж мэдүүлж болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Шри Ланка Улстай манай улс 1962 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаатай, хоёр талын худалдааны эргэлт 2019 оны байдлаар, нийт 1,4 сая гаруй ам.доллар. ГЯЯ-ны орлогч сайд Д.Эрдэмбилэг 1974 онд, Х.Олзвой 1986 онд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 2017 онд тус тус Шри Ланка Улсад айлчилж байв.