Либертари Ерөнхийлөгч Хавьер Милейгийн хатуу хэмнэлтийн бодлогын үр дүнд бараг 300%-д хүрээд байсан инфляц дөрөв дэх сардаа дараалан удааширсан тул мягмар гарагт Аргентины төв банк бодлогын хүүгээ буурууллаа.
Төв банк “Овернайт хүүг 50%-аас 40% болгон бууруулсан нь арванхоёрдугаар сард эдийн засгаар мэргэшсэн Милей албан тушаалдаа орж, төв банк жишиг хэрэгслээ өөрчилснөөс хойших тав дахь томоохон бууралт боллоо” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.
Эдийн засгийн сорилттой тулгараад буй тус улсад хэрэглээний үнийн өсөлт сарын 8.8%-тай байгаа нь тэнгэрт хадсан үзүүлэлт хэвээр боловч арванхоёрдугаар сард 25%-ийг давж оргилдоо хүрснээс хойш дөрөв дэх сардаа дараалан буурсан байна. Мөн 9%-ийн өсөлтийн таамгаас бага зэрэг доогуур үзүүлэлт юм.
Аргентины Үндэсний статистикийн хүрээлэнгээс мэдээлснээр дөрөвдүгээр сар хүртэлх нийт 12 сарын инфляц 289.4%-тай гарсан ба энэ нь нэг сарын өмнөх жилийн үзүүлэлтээс ялимгүй өндөр байгаа аж. Энэ нь инфляцын түвшин энэ хугацаанд харьцангуй тогтвортой байсныг харуулж байна.
Хэдийгээр инфляц дөрөв дэх сардаа дараалан удааширсан ч энэ өөрчлөлт иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитоор мэдрэгдэхгүй, үр өгөөжөө өгөхгүй байгааг аргентинчууд хэлж байна.
Гэсэн ч эдийн засгийн томоохон хямралыг өвлөн авсан Милейгийн засгийн газар үндэсний песогийн ханшийг огцом бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр инфляцыг бууруулж чадсан амжилтаа онцлон тэмдэглэжээ.
Дөрөвдүгээр сарын мэдээлэл гарсны дараа Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Мануэль Адорни “Инфляцыг нухчин дарлаа” гэж “X” хуудсандаа бичжээ.
Түүнчлэн Аргентины арилжаачид бодлогын хүүг дахин их хэмжээгээр бууруулж магадгүй гэсэн хүлээлттэй байгаагаа хэвлэлд ярьсан байна.
Милейгийн өрнүүлсэн хатуу хэмнэлтийн бодлого, эдийн засагт эргэлдэж буй мөнгөний хэмжээг багасгасан хүчин чармайлтыг хөрөнгө оруулагчид сайнаар хүлээн авсан бөгөөд эдгээр шийдвэр нь цаашлаад засгийн газрын санхүүгийн байдлыг сайжруулахад тусалж, үнэт цаас, бондын өсөлтийг өдөөсөн.
Милейгийн хэрэгжүүлж буй арга хэмжээ зарим талаараа үр дүнтэй байгаа ч цалин хөлс, эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлжээ. Гэхдээ цаашид байдал сайжирна гэсэн өөдрөг үзэлтэй байгаагаа зарим эдийн засагчид илэрхийлж байна.
Эх сурвалж: Reuters

#Аргентин, #инфляц, #Хавьер Милей,