УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ардчиллын манлайлагчдаа тойрогт нэр дэвшин өрсөлдөхийг уриаллаа.
УРИАЛГА
Дэлхий Монголын “Ардчиллын баян бүрд” хэмээн бахдаж явсан цаг ард үлдэж, сүүлийн хэдхэн жилд ардчилал, эрх чөлөө, бизнес эрхлэлтийн үзүүлэлтүүд огцом унаж, авлига хээл хахуулийн хэрэг хэдэн их наядаар хэмжигддэг муу жишиг тогтлоо.
Өнгөрсөн найман жилд эрх баригчид эрх зүйт ёсыг үгүйсгэсэн, хувь хүний эрхийг хяссан, хувийн өмчийн хамгаалалтыг устгасан, нутгийн өөрөө удирдах ёсыг булаан авсан олон хуулиудыг хүч түрэн баталлаа. Монгол Улсын хууль тогтоох байгууллага Улсын Их Хурал бүхэлдээ Засгийн газрын хяналтад орж, төрийн бүх шийдвэр эрх баригч намын удирдах зөвлөлд шилжин, нэг нам дангаар ноёрхож эхэллээ.
Өнөөгийн эрх баригчид өнгөрсөн он жилүүдэд авлига, хээл хахуулийг газар авхуулсан, эдийн засаг нийгмийн хөгжлийг доройтуулсан буруугаа хүлээн зөвшөөрөхийн оронд ардчиллын ололт амжилтыг үгүйсгэх, Ардчилсан Намыг харлуулах, ардчилагчдыг гүтгэн доромжлох, нэр хүндийг нь гутаахад чиглэсэн суртал ухуулгаа улам эрчимжүүлж байна.
Ардчилал, хүний эрх, чөлөөт эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ намаг балчигт шигдсэн энэ аюулын ирмэгээс улс эх орноо татан гаргаж, 34 жилийн өмнө Монголчуудын зүрх сэтгэлд асаасан найдварын галаа сэргээн өрдөж, иргэд, бизнес эрхлэгчдийнхээ итгэлийг эргүүлэн авчрах үүрэг Ардчилсан намын гишүүд бидэнд ногдож байна.
Эрх баригчид сонгуульд ялахын тулд элдэв хөтөлбөр, хөдөлгөөнийг санаачлан, төрийн бүхий л эрх мэдэл, төсвийн хөрөнгийг хайр найргүй үрэн таран хийж байна. Тэд сонгуульд ялахын тулд Монголын маргаашийг харанхуй ангал руу түлхэж байна. Ардчилсан тогтолцоо, парламентат засаглал, хувийн өмчит эдийн засгийн тогтолцоогоо хамгаалах нь Ардчилсан намын төдийгүй нийт Монголчуудын эрх ашиг бөгөөд та бидэнд үүрэг хариуцлага болон ногдож байна.
Тиймээс, энэхүү хариуцлагатай сонгуульд Ардчилсан намаас үе үеийн парламентад Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, иргэд сонгогчдод илүү танигдсан ардчиллын манлайлагчдадаа хандаж сонгуулийн тойрогт нэрээ дэвшүүлж өрсөлдөхийг уриалж байна. Харин ардчиллын үнэт зүйлсийг тээгч мэдлэг боловсролтой шинэ үеийнхэн, орон нутагт ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэж ирсэн ардчиллын түүчээлэгчид, эмэгтэйчүүд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жагсаалтаар нэр дэвшүүлэх нь өнөө цагийн нийгмийн шаардлагад бүрэн нийцнэ гэж үзэж байна.
Эрх чөлөөт Монгол улс өнө мөнхөд оршиг.
Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлэг

#live, #УИХ дахь АН-ын бүлэг, #Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлэг,