Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага нэмэгдэж байна. Тухайлбал Архангай аймаг, Цэцэрлэг сумын  Чулуут багийн “Арал” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 293 км-т, сумын төвөөс хойд зүгт 75 км-т/ 05.09-ний өдрийн 20:00 цагийн орчим малчин Г нь мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 13:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд малчин Г-ыг эрэн хайх ажиллагааг 05.12-ны өдрийн 07:30 цагаас дахин эхлүүлж, мөн өдрийн 15:30 цагт “Дангийн тархи” гэдэг газарт “Идэр” голын 1.5 метрийн усны гүнээс цогцсыг олж, гарган Цэцэрлэг сум дахь Цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаад шилжүүлж өгсөн байна. 

Он гарсаар нийслэлийн гурван дүүрэг, есөн аймгийн мөн тооны суманд нийт 12 усны осол гарч12 иргэн осолдов. Эдгээрийн 10 нь насанд хүрсэн, хоёр нь хүүхэд байсан бөгөөд нэг иргэний амь насыг авран хамгааллаа. 

Иймд гол, нуур гатлахаас аль болох татгалзаж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангахыг анхааруулъя.

#обег, #Сэрэмжлүүлэг, #усны осол,