Бразилын өмнөд хэсэгт орших Рио Гранде-ду-Сул мужийн Иргэний хамгаалалтын агентлагийн мэдээлснээр үерийн улмаас амиа алдсан хүний тоо 90-д хүрч, дахин дөрвөн хүний нас барсан шалтгааныг шалгаж байгаа бол 131 хүн ор сураггүй, 155,000 хүн орон гэргүй болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн аадар борооны улмаас гол мөрөн үерлэж, хот суурингууд бүхэлдээ усанд автаж, зам, гүүр эвдэрч сүйджээ.

Пүрэв гарагт дахин бороо орох төлөвтэй байгаа ба дараа нь амралтын өдрүүдээр үргэлжлэх төлөвтэй байна.

Рио Гранде-ду-Сул мужийн нийслэл болох 1.3 сая хүн амтай Порто Алегре хотын Гуайба голын усны түвшин дээд хэмжээндээ хүрч, эргээсээ хальснаар хотын төвийн гудамжнууд усанд автсан байна.

Хот хүнсний хомсдолд орж, шатахуун түгээх станцууд үүдээ барьж, дэлгүүрүүд усыг хэмжээтэй борлуулж эхэлжээ. Хотын захиргаанаас эмнэлэг, хоргодох байруудад ачааны машинаар ус зөөж байгаа аж.

Төрийн мэдлийн газрын тосны “Petrobras” компанийн Каноа дахь боловсруулах үйлдвэр үерт автаж, дизель түлш зөөвөрлөхөд хүндрэлтэй байгаа тул шатахууны хомсдол үүссэн гэж засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдэв.

Иргэний хамгаалалтын мэдээлснээр үерийн улмаас ус, цахилгаан тасалдсан бөгөөд үүнд 1.4 сая гаруй хүн өртжээ. Үерийн усанд автсан хотын нисэх онгоцны буудал баасан гарагаас хойш нислэг үйлдээгүй байна.

Асар их бороо, үер чухал дэд бүтцийг сүйтгэхээс гадна тарианы талбай усанд автаж, мал амьтан үхэж, шар буурцагны ургац тасалдаж, олон махны үйлдвэрүүдийн ажил зогсонги байдалд орж, экспортын үр тарианы нийлүүлэлт удааширчээ.

Ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Силва ус татрах хүртэл хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр байгалийн гамшигт нэрвэгдээд буй тус мужид холбооны тусламж үзүүлэхээ амлав.

Уур амьсгалын мэргэжилтнүүд Рио Гранде-ду-Сулд их хэмжээний хур тунадас орсныг энэ жилийн Эль-Ниньо үзэгдлийн улмаас үүссэн халалт, Антарктидаас ирж буй бороо, шуургатай агаарын хүйтэн фронттой нийлсэнтэй холбон тайлбарлаж байна. Мөн Атлантын далай ер бусын дулаан байгаа нь чийгшлийг нэмэгдүүлж байгаа гэв.

Эх сурвалж: Reuters

#Бразил Улс, #үерийн гамшиг, #Рио Гранде-ду-Сул муж,