Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.02/ хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн талаар төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр, 2019 онд ашигт малтмалын нөөц ашигласны татварыг баяжуулах буюу боловсруулах салбарт дахин авахаар шийдвэрлэсэн нь үйлдвэрлэлийн салбарт тодорхой хэмжээний хүндрэл бий болгосон. Тухайн үед нийтдээ 90 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байсны 60 орчим нь өөрийн уурхайгүй бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд баяжуулах, угаах болон нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болох ажлыг хийж байсан боловч  30 гаруй нь хаалгаа бариад буйг дурдав.

Мөн жоншийг хүдрээр нь экспортлоод Эрээнд гаргалаа гэхэд тэнд нэг удаа АМНАТ төлдөг. Гэтэл дотооддоо баяжмал болговол дахин АМНАТ төлж байгаа нь цаашид энэ төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжгүй, эдийн засгийн үр ашиггүй, өрсөлдөх чадваргүй болгож байгааг төсөл санаачлагч гишүүн онцлоод АМНАТ-ийг  давхардуулж авч байгаа нь дэлхийд байхгүй жишиг тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан гэж байлаа.

Хуулийн төслийг хэлэлцэж баталснаар нийтдээ 50 гаруй аж ахуйн нэгжүүд үр дүнтэйгээр үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх, мөн шинээр 10 гаруй одоо үйлдвэрүүд үүд хаалгаа нээхэд бэлэн байна. Түүнчлэн нийтдээ 2 мянга гаруй ажлын байр бий болж, 50 гаруй тэрбум төгрөг улсын болон орон нутгийн төсөвтөө орж, эдийн засаг эрчимжиж, аж үйлдвэр үе шаттайгаар хөгжих боломж бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нь дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулахаар тогтов.  

Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг  Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөн хуралдаанаар "Тогтоолын хавсралтад өөрчлөн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцуулаа. Тэрбээр, төрийн аудитын байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 65 дугаар тогтоолоор шинэчлэн баталж, 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжилтийг ханган Үндэсний аудитын газар, аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдын албан тушаалын цалинг мөрдөн ажиллаж байгааг дурдаад Монгол Улсын Төсвийн байнгын хорооны 2020 оны 6 дугаар тогтоолоор төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 496 байхаар тогтоосон гэж байлаа.

Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолоор шүүх, прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон байна. Үүнээс харахад Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын цалин анхан шатын шүүхийн шүүгчээс 23 хувиар, аймаг, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын, газрын хяналтын, прокурорын албан тушаалын цалингаас 15 хувиар бага, орон нутагт Төрийн аудитын газрын албан тушаалын цалин, аймаг нийслэлийн анхан шатын шүүхийн шүүгчээс 61 хувь, аймаг, тээвэр, сум, дүүрэг, сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын албан тушаалын цалингаас 61 хувиар тус тус бага байгаа аж.

Төрийн аудитын байгууллагын 2024 оны цалин, нийгмийн даатгалын батлагдсан төсөв 29.9 тэрбум төгрөг байна. Албан тушаалын албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэхэд нийт цалин, нийгмийн даатгалын 1.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 31 тэрбум төгрөг, 60 хувиар нэмэгдүүлэхэд нийт 16 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах бөгөөд энэ нь батлагдсан төсөвт багтаж байгааг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав онцолж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь дэмжив. Үргэлжлүүлэн гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.  

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хийв. Тэрбээр танилцуулгадаа,  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн нар ажилласныг дурдаад Ажлын хэсэг нийтдээ 4 удаа хуралдсан төдийгүй хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дэлхийн банкнаас "Чихэрлэг ундааны татварыг хэрэгжүүлж байгаа олон улсын туршлага, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, хэрэгжилт, анхаарах асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан гэж байлаа.

Ийнхүү Ажлын хэсэг, ажлын дэд хэсгээс бэлтгэсэн танилцуулга болон хууль санаачлагчийн мэдээллийг сонссоны үндсэн дээр зарчмын саналуудыг бэлтгэсэн гэв. Тухайлбал, татвар ноогдуулах зүйлийн нэршлийг оновчтой тогтоох нь зүйтэй гэж үзэн төслийн 4.1.5 дахь заалт буюу чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй ус, ундаа гэснийг чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус гэж өөрчлөх, хуулийг 2024 оноос хэрэгжүүлэхээр тусгагдсаныг 2027 оноос эхлэн хэрэгжүүлэхээр өөрчлөх, хуулийн төсөл нь Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулахаар байх тул төслийн нэрэнд өөрчлөлт оруулах, төслийн бүтцэд хуулийн техникийн засвар хийх зэрэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн гэж Ажлын хэсгийн ахлагч танилуулгадаа онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасныг баримтлан Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.

Мөн Ажлын хэсгээс бэлтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#Төсвийн байнгын хороо, #УИХ,