Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн (UCLA) оюутны хотхонд Палестиныг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн болжээ. 

UCLA-ийн оюутны сонин Daily Bruin”-д бичсэнээр Израилыг дэмжигчид кампус дахь Палестиныг дэмжигчдийн байгуулсан майхант хуаранг нураахыг оролдсон байна. 

UCLA-ийн захирал Ген Блокийн оюутны хотхонд өрнөж буй эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Лос Анжелес хотын цагдаагийн газраас тусламж хүссэний дагуу цагдаа нар ажиллаж байгаа аж.

АНУ даяар оюутнууд Израилын Газын зурваст явуулж буй ажиллагааг эсэргүүцэж, оюутны хотхонуудад майхант хуаран байгуулаад байгаа.

Мягмар гарагийн орой цагдаа нар Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн хичээлийн танхимыг эзлээд байсан Палестиныг дэмжигч олон арван жагсагчдыг баривчилж, кампус дотор байгуулсан майхант хуаранг буулгасан байна.

Эх сурвалж: BBC

#Газын дайн, #Колумбын их сургууль, #UCLA, #Палестиныг дэмжигчид,