Мягмар гарагт Газын зурвас дахь Израилын дайныг эсэргүүцэж бараг хоёр долоо хоног жагсаж буй оюутнууд Колумбын их сургуулийн Хамилтон танхимын цонхыг хагалж, нэвтэрчээ.
Жагсагчид Хамилтон танхимыг эзэлснийхээ дараа орох хаалгыг ширээгээр таглаж, мөн Газын зурваст Израилын цэргийнхэнд алагдсан 6 настай Палестин хүүхдэд зориулж танхимын нэрийг “Хиндийн танхим” гэсэн бичгээр далдалсан байна.
Нэг өдрийн өмнө кампус дотор байгуулсан майхант хуаранг чөлөөлөөгүй оюутнуудыг түдгэлзүүлж эхэлснээ мэдэгдсэн сургуулийн удирдлага Манхэттэн дахь хичээлийн байр руу нь дайрсан оюутнуудыг сургуулиас хөөхөө анхааруулав.
“Сургуулийн нэн тэргүүний зорилт бол “кампус дахь аюулгүй байдал, дэг журмыг сэргээх явдал юм” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.
Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн дайчид Израилын өмнөд хэсэгт гэнэтийн довтолгоо хийж, дараа нь Израил Палестины анклав руу довтолсон нь 2020 онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаалаас хойших оюутнуудыг хамарсан хамгийн том жагсаалыг өдөөж байна.
Арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудал улс төрийн өнгө аястай болж, Бүгд найрамдах намынхан зарим их сургуулийн удирдлагуудыг антисемит үг хэллэг, дарамт шахалтыг зүгээр өнгөрүүлж байгааг буруутгаж эхэлжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мягмар гарагт оюутнуудын тайван бус жагсаалыг буруушааж, оюутны хотхоны барилгуудыг эзлэхийг “буруу хандлага” гэж тодорхойлов.
Жагсагчдын төлөөлөгчийн хэлснээр Хамилтон танхим дотор 60 орчим оюутан байгаа бол хаалганы гадаа хэдэн арван оюутан эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Газын дайн, #Колумбын их сургууль, #Палестиныг дэмжигч эсэргүүцлийн жагсаал,