Хүн ам шигүү суурьшсан Сувдан голын бэлчирт оршдог Хятадын Гуандун мужид борооны улирал ердийнхөөс эрт эхэлж, пүрэв гарагаас ширүүн, үргэлжилсэн аадар бороо орж, хүчтэй шуурга шуурсны улмаас үерийн гамшиг нүүрлэжээ.
Дөрөвдүгээр сарын хур тунадасны рекорд хэмжээ Гуандун мужийн олон хэсэгт хэдийнэ эвдэгдсэн бөгөөд мужийн нийслэл Гуанжоугийн баруун болон хойд хэсэгт орших Шаогуан, Чинюань, Жаочин, Жянмэнь хот хэсэгчлэн усанд автжээ.
Ням гарагт Гуанжоуг чиглэсэн дотоодын нислэгүүд түр хугацаанд цуцлагдаж, олон улсын нислэгүүд хойшлогдсон байна. Хятадын бусад чиглэл рүү нисдэг гадаадын зарим авиа компаниуд тус бүсээс зайлсхийхийн тулд тойруу замыг сонгож байгаа аж.
Үерийн улмаас хүний амь хохирсон тохиолдол бүртгэгдээгүй ч даваа гарагийн өглөөний байдлаар муж даяар 11 хүн сураггүй байгааг төрийн өмчит “Xinhua” агентлаг мэдээлжээ.
“Tesla”, “Apple”, “Huawei”, “Samsung” зэрэг компаниудад бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа доголдсон талаар мэдээлэл хараахан байхгүй байна.
Муж даяар 36 байшин нурж, 48 байшин ноцтой эвдэрч, эдийн засгийн шууд хохирол 140.6 сая юань буюу 19.4 сая ам.долларт хүрснийг “Xinhua” агентлаг мэдээлсэн байна.
Чинюань хотын зарим хэсэг хүзүү давсан усанд автсан бол Шаогуанд хөрсний гулгалт үүссэний улмаас аврах ажиллагааг нисдэг тэргээр үргэлжлүүлэх шаардлагатай болжээ.
Даваа гарагт борооны хүч намдсан ч олон гол мөрний усны түвшин аюулгүй хэмжээнээс давсан хэвээр байна.
Түүнчлэн Гуандунаас баруун зүгт орших Гуанши мужид 100 мянга орчим хүн аадар бороонд нэрвэгдэж, эдийн засгийн шууд хохирол 284.5 сая юаньд хүрчээ.
Долоо хоногийн сүүлээр үерт автсан бүс нутагт дахин аянга цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #үерийн гамшиг, #Гуандун,