Ням гарагт Иракийн Зуммар хотоос Сирийн зүүн хойд хэсэгт байрлах АНУ-ын цэргийн бааз руу таван пуужин харвасан болохыг Иракийн аюулгүй байдлын хоёр эх сурвалж мэдээлэв.
Энэ нь Ирак дахь Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүдийн хоёрдугаар сараас хойших АНУ-ын цэргүүдийн эсрэг анхны довтолгоо юм.
Мөн уг халдлага Иракийн Ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Суданигийн Цагаан ордонд Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан АНУ дахь айлчлалаас нэг өдрийн дараа болжээ.
Аюулгүй байдлын хоёр эх сурвалж болон армийн ахлах офицерын мэдээлснээр Сиритэй хиллэдэг Зуммар хотод байрлуулсан жижиг ачааны машинаас пуужинг харвасан байна.
Гэвч пуужингуудыг харвасны дараа ачааны машин дэлбэрсэн болохыг цэргийн албаны хүн хэлжээ.
“Ачааны машиныг АНУ-ын байлдааны онгоцнууд бөмбөгдсөн эсэхийг шалгалтын дараа баталгаажуулах болно” гэж нэрээ нууцалсан цэргийн албан тушаалтан хэлсэн байна.
Зуммар хотын аюулгүй байдлын албаны хүний хэлснээр Иракийн аюулгүйн хүчнийг тус бүс нутагт дайчилсан бөгөөд өөр машин ашиглан зугтсан гэмт этгээдүүдийг хайж эхэлсэн гэв.
Иракийн зэвсэгт хүчин гэм буруутай этгээдүүдийг шүүхийн өмнө авчрахаа амлаад, Сирийн хилийн ойролцоо өргөн цар хүрээтэй эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлснийг Иракийн Аюулгүй байдлын “Medica Cell” мэдээлсэн байна.
Халдлагаас нэг өдрийн өмнө буюу бямба гарагийн үүрээр Ирак дахь цэргийн баазад томоохон дэлбэрэлт болж, Иракийн аюулгүй байдлын хүчний нэг гишүүн амь үрэгдсэн юм. Зэвсэгт хүчин мөн уг халдлагыг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Ирак, #АНУ-ын цэргийн бааз,