Өнөөдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский сүүлийн үед Оросын довтолгоо улам эрчимжээд байгаа зүүн фронтын Донецк мужид зочилж, батлан хамгаалахын асуудлаар уулзалт хийжээ.

Тэрээр мөн Агаарын довтолгооны 95-р салангид бригадын эмчилгээний ротод зочлоод, эмчилгээ хийлгэж буй цэргийн албан хаагчид болон ротын эмч нарт төрийн шагнал гардуулсан байна. 

Түүнчлэн Зеленьский Донецк муж дахь бэхлэлтийн ажилтай танилцаж, Украины нэгдсэн хүчний командлагч Юрий Содол бүс нутгийн нөхцөл байдал, тэр дундаа Часив Ярын хамгаалалтын талаар түүнд мэдээлэл өгчээ. 

Оросын арми Авдиевкагаас 50 километрийн зайд орших Часив Ярыг чиглэсэн довтолгоогоо эрчимжүүлснээр зүүн фронтын байдал сүүлийн өдрүүдэд мэдэгдэхүйц муудсан болохыг Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Александр Сырский дөрөвдүгээр сарын 13-нд мэдэгдсэн.

Сырскийн хэлснээр Оросын армийн удирдлага тавдугаар сарын 9-нд тохиох Ялалтын баяраас өмнө хотыг эзлэхээр зорьж байгаа бөгөөд хэрэв хотыг эзэлж чадвал бүс нутагт урагшлахад илүү хялбар болох юм.

Гэхдээ одоогоор Украины цэргүүд Оросын дайралтыг амжилттай тогтоон барьсаар байна. 

Эх сурвалж: The Kyiv Independent

#Володимир Зеленьский, #Донецк, #УКраин, #Часив Яр,