Ираны “Фарс” агентлаг тус улсын төв хэсэгт орших Исфахан хотын цэргийн баазын ойролцоо гурван удаа дэлбэрэлт болсон нь Израилын агаарын довтолгоо байж магадгүй гэж мэдээлсэн. 

Тэгвэл тус улсын Кибер орон зайн үндэсний төвийн хэвлэлийн төлөөлөгч Иран руу пуужингаар довтолсон гэх мэдээллийг үгүйсгэжээ. 

Хоссейн Далириан Х платформд Хилийн гаднаас Исфахан болон тус улсын бусад хэсэг рүү агаарын дайралт хийгдээгүй гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр Израил куадкоптер буюу дөрвөн ротортой нисгэгчгүй онгоц хөөргөх оролдлого хийсэн нь бүтэлгүйтэж, онгоцыг устгасан гэв.

Ираны төрийн хэвлэл мөн үүнтэй адил мэдээлэл нийтэлжээ. Тус улсын хэд хэдэн бүс нутагт агаарын довтолгооноос хамгаалах системийг идэвхжүүлсэн ч энэ нь дэлбэрэлттэй холбоогүй байна.

Эх сурвалж: BBC

#Израил, #иран,