Израилын зүгээс Ираны өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн агаарын довтолгоонд хариу арга хэмжээ авахаа анхааруулж байсан.
Тэгвэл Израил улс Ираны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгч эхэлсэн тухай АНУ-ын албаны хүнээс иш татан “ABC News” мэдээлжээ. Харин Ираны хэвлэл тус улсын төв хэсэгт дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн байна.
Ираны “Фарс” агентлагийн мэдээлснээр Исфахан хотын төв дэх нисэх онгоцны буудалд дэлбэрэлтийн чимээ сонсогдсон ч шалтгаан нь хараахан тодорхойгүй байна. Дэлбэрэлтийн улмаас Ираны Исфахан, Шираз, Тегеран хотуудын нислэгийг түр зогсоожээ.
Ираны уран баяжуулах хөтөлбөрийн гол хэсэг болох Натанз болон Ираны хэд хэдэн цөмийн байгууламж Исфахан мужид байрладаг.
АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын мэдээллийн санд байрлуулсан нисгэгчдэд зориулсан мэдэгдэлд дурдсанаар Тегераны Имам Хомейнигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын бүх нислэгийг 07:00 цаг хүртэл зогсоосон байна.
Мөн баасан гарагийн үүрээр Ираны дээгүүр нисэж байсан “Emirates” болон “Flydubai”
компанийн нислэгүүд гэнэт огцом эргэлт хийсэн нь “Flightradar24” цахим хуудсан дээрх нислэгийн мэдээлэлд үлджээ.
Шинжээчид болон ажиглагчид Израил-Газын дайн бүс нутгийн бусад хэсэгт тархах вий хэмээн санаа зовж байна.
Израилын цохилтын тухай мэдээлэл цацагдсаны дараа газрын тосны үнэ огцом өссөн байна. Брент маркийн нефтийн фьючерс 2%-иар өсөж баррель нь 88.86 ам.долларт хүрч, ам.долларын ханш огцом өсөж, алтны үнэ 1%-иар өссөн бол “S&P 500” индексийн фьючерс 1%-иар буурчээ.
Эх сурвалж: Reuters

#Израил, #иран, #агаарын цохилт,