Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн амийг хөнөөх зорилготой Оросын тагнуулын албаны төлөвлөгөөнд тусалсан Польшийн иргэн Польш улсад баривчлагджээ.

Баривчлах ажиллагааг Украины тагнуулын мэдээлэлд үндэслэн хийсэн байна.

Павел К гэгч этгээд нь Украины ерөнхийлөгчийн ашиглаж байсан Польшийн зүүн өмнөд хэсэгт орших Ржешов-Ясионка нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын талаар мэдээлэл цуглуулж, Оросын цэргийн тагнуулд дамжуулах үүрэгтэй байжээ.

Оросын талд ямар нэгэн мэдээлэл өгсөн эсэхийг эрх баригчид хэлээгүй байна.

Сэжигтнийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Павел К нь 8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй юм.

Польшийн прокурорын мэдэгдэлд дурдсанаар Павел К нь Украины дайнд оролцож буй Оросын иргэнтэй холбоо тогтоож, Оросын цэргийн тагнуулын албанд туслах саналыг өөрөө тавьсан байна.

Украиы түрэмгийллийн өмнө Ржешов-Жасионка нисэх онгоцны буудал нь бүс нутгийн жижиг нисэх онгоцны буудал байв. Гэвч Орос Украин руу довтолсноос хойш барууны орнуудын Украинд үзүүлдэг цэргийн тусламжийн дамжин өнгөрдөг гол зангилаа болсон юм.

АНУ болон Европын орнуудаас илгээсэн тусламжийг нисэх онгоцны буудалд агаараар авчирдаг бөгөөд үүнээс цааш Украины хил хүртэл 100 километр замыг ачааны машинаар тээвэрлэдэг.

Түүнчлэн Украины агаарын орон зай ихэнх тохиолдолд хаалттай байдаг тул тус улсыг зорьж, буцаж буй дэлхийн удирдагчид Польш зэрэг хөрш орнуудаар дамжин Киев рүү галт тэргээр зорчдог.

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин руу явах замдаа уг нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрчээ. Зеленьский мөн гадаад айлчлалдаа Ржешов-Ясионка нисэх буудлыг ашиглаж байсан.

Өнгөрсөн жил Польшийн эрх баригчид Оросын талд тагнуул хийсэн хэргээр гадаадын хэсэг иргэдийг баривчилсан. Тэдгээр этгээдүүд Ржешов-Ясионка нисэх онгоцны буудлын эргэн тойрон болон өөр бусад газруудад олон арван камер суурилуулсан байсныг тогтоосон юм.

Мөн өнгөрсөн пүрэв гарагт хөрш Герман улс Украинд үзүүлэх Германы цэргийн тусламжийг хорлон сүйтгэх гэж байсан Оросын тагнуул байж болзошгүй хоёр хүнийг баривчилсан байна.

Эх сурвалж: BBC

#Володимир Зеленьский, #Польш, #УКраин,