Гурван сар гаруйн дараа Францын нийслэл Парис хотноо 33 дахь удаагийн зуны Олимпын наадам зохион байгуулагдах гэж байна. Цар тахлын дараах анхны наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 10,000 гаруй тамирчин 32 спортын төрлөөр өрсөлдөх юм.

Парис-2024 нь Францад зохион байгуулагдаж байсан спортын арга хэмжээнүүдээс хамгийн том нь байх бөгөөд Олимпын наадмын түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнгээс өөр газарт нээлтийн ёслол хийхээр төлөвлөж байна.

Энэ мэтчилэн Парис-2024 наадмын талаар таны мэдвэл зохих баримтууд:

1.     Хэзээ болох вэ: Долдугаар сарын 26-аас наймдугаар сарын 11-ний хооронд

2.     Хаана болох вэ: Франц даяар 15 хотын нийт 35 байгууламжид

3.     Хэн оролцох вэ: 206 орны, 10,500 тамирчин

4.     Юугаар өрсөлдөх вэ: Спортын 32 төрөл

5.     Наадмын уриа үг: Ouvrons grand les Jeux буюу Games wide open (Хүн бүрд нээлттэй өргөн дэлгэр наадам)

6.     Нийт зардал: 10 тэрбум доллар. Энэ нь цар тахлын улмаас нэг жил хойшилж 2021 онд зохион байгуулагдсан Токиогийн Олимпын наадмын 13 тэрбум доллароос гурван тэрбумаар бага юм.

7.     Медалийн төлөөх тэмцээн: 329. 2020 оны Токиогийн наадамд тамирчид 339 медалийн төлөөх тэмцээнд өрсөлдөж байв.

8.     Нээлтийн үйл ажиллагааг биечлэн үзэх үзэгчдийн тоо: 300,000. Зуны олимпын наадмын түүхэнд анх удаа нээлтийн ёслолыг цэнгэлдэх хүрээлэнд хийхгүй. Сена мөрөн дагуу 6 километр газар зохион байгуулна.

9.     Наадмын бэлгэдэл сахиус: Малгай. Өмнө нь панда, баавгай, бар наадмын бэлгэдэл болдог байсан бол энэ удаад Францын хувьсгалчдын өмсдөг байсан уламжлалт малгай болох Фриж (Phryge) бэлгэдэл байх нь ээ.

10.  Шинээр нэмэгдсэн спортын төрөл: Брейкинг буюу брейк бүжиг. Эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт 16 тамирчин өрсөлдөнө.

Наадам эхлэх болоогүй байгаа ч олон улсын спортын лигүүдэд статистик дүн шинжилгээ хийдэг “Nielsen's Gracenote” АНУ-ын багийг Парисын олимпоос хамгийн олон медаль авна гэж таамаглаж байна.

Тус байгууллага АНУ-ыг 39 алтан медаль, нийт 123 медаль авна гэж таамаглаж байгаа аж. Харин Хятадыг 35 алт, нийт 89 металлаар хоёрдугаарт орно гэж таамаглаж байна.

Эх сурвалж: ESPN, Olympics

#Парис-2024, #зуны олимпын наадам,