"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” хэмээх 10 цуврал бүтээл Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд дэлгэгдлээ.
Тус бүтээлүүдэд нүүдэлчин ахуйн эрх чөлөөт байдал, монгол хүний мөн чанар, дотоод ертөнц, эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо өвлөн хамгаалж үеийн үед хадгалан эрхэмлэх зэрэг олон зүйлийг уран бүтээлч нээн харуулахыг зорьсон байна.
Харахад энгийн ерөнхий хэв шинжтэй мэт боловч нүүрний хөдөлгөөн сэтгэл хөдлөл зэргийг маш нарийн тодорхой илэрхийлэн дүрсэлсэн байгаа нь нэн сонирхолтой юм.
Үзэсгэлэн 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс тавдугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

#онцолсон, #Соёлын яам, #уран барималч Т.Даваасамбуу, #“Монгол эр хүн” бие даасан үзэсгэлэн,