Өнөөдөр Данийн нийслэл Копенхагены төв дэх XVII зууны үед хамаарах Борсен буюу хуучин хөрөнгийн биржийн барилга галд шатжээ.
Барилга дотор байсан бүх хүмүүс гарч чадсанаас гадна дотор нь хадгалагддаг 200 орчим жилийн настай зарим түүхэн зургуудыг гаргаж амжсан байна.
Соёлын сайд Якоб Энгель-Шмидт Данийн 400 жилийн соёлын өв галд авт гэж мэдэгдэв.
1625 онд баригдсан уг барилга нь Фолкетинг буюу Данийн парламентын ордон болон Кристиансборг хааны ордны дэргэд оршдог. Галын улмаас ойролцоох талбайг нүүлгэн шилжүүлж байгааг Данийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Хөрөнгийн биржийн барилга дотор Данийн худалдааны танхим байрлаж байсан ба гадна засварын ажил хийгдэж байжээ.
Нутгийн дархан Хенрик Грейж энэ үйл явдлыг эмгэнэлтэй хэмээн тодорхойлоод, “Энэ бол манай Нотр-Дам байсан” гэж Данийн телевизэд ярьжээ. 2019 онд Парисын төвд орших сүмд гал гарч, сүмийн дээвэр бүхэлдээ шатаж байв. Засварын ажил нь одоо ч үргэлжилж байгаа.
Эх сурвалж: BBC

#Дани, #Копенхаген, #хөрөнгийн биржийн барилга,