Өнөөдөр Өмнөд Солонгост парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ. Зарим шинжээчид уг сонгуулийг амьжиргааны өртгийн хямрал, улс төрийн дуулиан шуугиан дунд нэр хүнд нь унасан Ерөнхийлөгч Юн Сук Ёолд дүн тавих бүх нийтийн санал асуулга гэж үзэж байна.

300 гаруй гишүүнтэй хууль тогтоох байгууллагад аль хэдийн ноёрхсон сөрөг хүчний Ардчилсан нам (DP) Юн болон түүний консерватив Ардын хүчний нам (PPP)-ыг эдийн засгийн буруу удирдлага, инфляцыг барьж чадаагүйнх нь төлөө буруутгадаг.

Харин Ардын хүчний намын дарга Хан Дон Хун дарга нь авлигын хэргээр шалгагдаж байгаа Ардчилсан нам том ялалт байгуулбал улс орныг хямралд оруулна гээд, сөрөг хүчинд олонхын суудал өгөхгүй байхыг анхааруулав.

Урьдчилсан санал асуулгын дүн янз бүр байсан бөгөөд хоёр том нам олон арван дүүрэгт маш бага саналын зөрүүтэй байсан ч зарим намын удирдлагууд болон улс төр судлаачид Ардчилсан нам олонх болох өндөр магадлалтай гэж таамаглаж байна.

Хоёр жилийн өмнө өрсөлдөгчөө маш бага зөрүүгээр ялж ерөнхийлөгч болсон Юн олон сарын турш нэр хүнд муутай байгаа. Тэрээр 2022 онд татварыг бууруулж, бизнесийн зохицуулалтыг хөнгөвчилж, дэлхийн хамгийн хурдацтай хөгширч буй нийгэмд гэр бүлүүдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэхээ амлаж байв. 

Кукмин их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Хонг Сонггул энэ удаагийн сонгуулийг ирээдүйн бодлогын асуудлуудад сонголт хийнэ гэхээс илүүтэй Юны гүйцэтгэлийг эргэн харах мөч бөгөөд иргэд улс төрийн хувьд хэрхэн хуваагдсаныг хэмжих арга хэмжээ гэж тодорхойлжээ.

Ардчилсан намын дарга Ли Жэ Мён Юны засгийн газарт муу дүн тавихын тулд Өмнөд Солонгосын иргэдийг түүний багт олонхын санал өгөхийг уриалж байгаа бол хууль зүйн сайд асан Чо Кукийн тэргүүлдэг Солонгосыг сэргээн босгох нам арав гаруй суудал авч, чуулганд нөлөөлөх гуравдагч хүчин болох төлөвтэй байна.

Сөрөг хүчний удирдагч Ли, Чо нар хоёул залилангийн хэргээр шүүгдэж байгаа ч энэ нь сонгуулийн үр дүнд бага нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. 

Санал авах байрууд өглөөний 06:00 цагт нээгдсэн бөгөөд 18:00 цагт хаагдана.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #парламентын сонгууль,