Жил бүр зохион байгуулагддаг “World Press Photo” энэ жил дэлхийн 130 орны 3,851 гэрэл зурагчны 61,062 бүтээлээс 24 ялагч, зургаан тусгай шагналтныг шалгаруулжээ. Мөн бие даасан шүүгчид хоёр зургийг тусгайлан онцолсон байна. 

Шагнал авсан зургууд дэлхийг тойрох үзэсгэлэнгийн үеэр дэлгэгдэх бөгөөд дөрөвдүгээр сарын 18-нд дөрвөн ялагч тодрох юм.

Бүсээс шалгарсан гэрэл зургийн түүвэр:

Зүүн Өмнөд Ази

Живэхгүй, тэмцсээр

Гэрэл зураг: Эдди Жим

Салиа булан, Киоа арал, Фижи, 2023 оны наймдугаар сар

Лотома Фиафиа (72) ач хүү Жонтойгоо түүнийг хүүхэд байхад эрэг байсан газарт зогсож байна. Тувалу арлын далайн түвшин нэмэгдсэнээс болж газар нутаггүй болсон хүмүүс 1940-өөд оноос Киоа арал дээр ирж суурьшсан юм. Эрэг орчмын газар улам бүр элэгдэж, загас агнуур, газар тариалан эрхлэх боломж хумигдаж байгаа тул Фижи орчмын 600 гаруй сууринг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна.

Хойд ба Төв Америк

Квебекийн гал сөнөөгчдийн нэг өдөр

Гэрэл зураг: Чарльз-Фредерик Оулет

Квебек, Канад, 2023 оны долдугаар сарын 13

Тео Дагнауд гал сөнөөгчид явсан эсэхийг шалган зогсож байна. Халалт, хуурайшилтаас үүдэн 2023 оны зун Канад даяар асар том ойн түймэр дэгдэж, бүх 13 муж, ялангуяа Квебекийн хойд хэсэг их хэмжээний хохирол амссан юм. Рекорд тогтоосон гал түймрийн улирал эрт эхэлж, орой дуусаж, ердийнхөөс бараг гурав дахин их газрыг шатаасан байдаг.

Европ

Каховка далан: Дайны бүс дэх үер

Гэрэл зураг: Йоханна Мария Фриц

Херсон, 2023 оны зургадугаар сарын 7

2023 оны зургадугаар сарын 6-нд Украины зүүн өмнөд хэсэгт орших Оросын хяналтад байдгаа Каховка далан дахь дэлбэрэлтийн улмаас Херсон хот их хэмжээний үерт автсан. Украины хяналтад байсан баруун эрэг болон Оросын мэдэлд байсан голын зүүн эргийн 17,500 орчим байшин усанд автаж, олон зуун хүн амь үрэгдсэн билээ. Эрх баригчид 40 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж тооцоолж байв.

Ази

Зээ дүүгийнхээ цогцсыг тэвэрч буй Палестин эмэгтэй

Гэрэл зураг: Мохаммед Салем

2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр Газа дахь Хан Юнис хот руу Израил пуужин харвах үеэр Инас Абу Маамар гэр бүлийнхээ таван гишүүнийг алдсан бөгөөд амиа алдсан зээ дүү болох 5 настай Салигийн цогцсыг тэврэн сууж байна. Гэрэл зурагчин энэ зургийг “Газын зурваст болж буй үйл явдлыг өргөн хүрээнд илэрхийлэх хүчирхэг бөгөөд гунигтай мөч” гэж дүрсэлжээ. НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын мэдээлснээр 2023 оны сүүлээр Газад амиа алдсан хүмүүсийн гуравны хоёроос илүүг эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлж байжээ.

Африк

Дайнаас эх орондоо буцаж ирсэн нь

Гэрэл зураг: Винсент Хайгес

Саесие Цада, Этиоп, 2023 оны есдүгээр сарын 21

24 настай Кибром Берхане хоёр жилийн өмнө Тигрэйн хамгаалалтын хүчинд элссэнээсээ хойш анх удаа ээжтэйгээ уулзаж байна. 2020 онд Этиопын хойд хэсэгт засгийн газрын арми болон Тигрейн Ардын Чөлөөлөх Фронтын хооронд ширүүн мөргөлдөөн үүсэж, 2022 оны арваннэгдүгээр сард гал зогсоох хүртэл үргэлжилсэн юм. Засгийн газрын цэргүүд Тигрэйн зүүн хэсэгт орших түүний амьдардаг тосгон руу дайрсны дараа Берхане Тигрэйн хамгаалалтын хүчинд нэгдэн, энхийн гэрээ байгуулахаас сарын өмнө гранатад хөлөө алдах хүртлээ тулалдсан байна.

Шүүгчдийн тусгайлан онцолсон зураг

Супернова фестивалийн халдлагын дараах үр дагавар

Гэрэл зураг: Леон Нил

Газын зурвастай хил залгаа орших Израилын Киббутц Реим хот, 2023 оны аравдугаар сарын 12

Хамасын гэнэтийн дайралтын дараа Супернова хөгжмийн наадмын талбайг Израилын аюулгүй байдлын албаныхан шалгаж байна. Палестины Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израилын эсрэг газар, далай, агаараар гэнэтийн дайралт хийж, 1,200 гаруй хүний аминд хүрч, 2,800 орчим хүнийг шархдуулж, олон хүнийг барьцаалсан юм.

Шүүгчдийн тусгайлан онцолсон зураг

Газа дахь Израилын агаарын цохилт

Гэрэл зураг: Мустафа Хасуна

Газа, 2023 оны аравдугаар сарын 19

Аль-Захрагийн оршин суугч Израилын агаарын довтолгооны үеэр нурсан байшингийн нуранги дундуур алхаж байна. Цохилтод 25 орчим орон сууцны барилга өртжээ. Израилын халдлагын улмаас Палестины нутаг дэвсгэрт 30,000 гаруй хүн амь үрэгдэж, 70,000 гаруй хүн шархдаад байна.

Европ

Эцгийн шаналал

Гэрэл зураг: Адем Алтан

Турк, 2023 оны хоёрдугаар сарын 7

Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн үеэр амиа алдсан 15 настай охин Ирмакынхаа гараас атгаж буй Месут Ханчер. Уг газар хөдлөлтийн улмаас 55,000 гаруй хүн амиа алдаж, 3,3 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Чанар муутай, зарим тохиолдолд хууль бусаар баригдсан барилгууд болон хүмүүсийг унтаж байх үед газар хөдлөлт болсон нь хохирогчдын тоог их болоход нөлөөлсөн байна. Нурангид дарагдсан охиноо орхихоос татгалзсан эцгийн эмгэнэлтэй төрх шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ.

Ази

Афганистан ирмэг дээр

Гэрэл зураг: Эбрахим Норузи

2023 оны арваннэгдүгээр сарын 17

Пакистаны Торхам хилийн боомтын дэргэдэх хуарангийн ойролцоо хэвтэж буй афган дүрвэгч. 2021 онд Талибанчууд Афганистаныг эзлэн авснаас хойш дайны хөлд нэрвэгдэж сүйрлийн ирмэг дээр байсан эдийн засаг нь гадаадын тусламжгүйгээр улам бүр хүндэрсэн. Дөрвөн жил үргэлжилсэн ган гачиг, хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт хямралыг улам хурцатгажээ. Олон хүн Пакистан руу дүрвэсэн боловч Пакистаны засгийн газар хууль бус дүрвэгсдийг тус улсаас явахыг шаардсанаар олон тооны хүн буцахаас өөр аргагүй болсон юм.

Өмнөд Америк

Улаан тэнгэр, ногоон ус

Гэрэл зураг: Адриана Лоурэиро Фернандез 

Пунта де Мата, Венесуэл, 2022 оны арваннэгдүгээр сарын 5.

Хийн шаталтаас үүдэн улайссан тэнгэрийн дор хүмүүс ширээний тоглоом тоглож байна Энэ зууны эхэнд газрын тосоор баялаг Венесуэл цэцэглэн хөгжиж байсан ч нефтийн үнэ огцом унаж, эдийн засгийн буруу удирдлага, хориг арга хэмжээ, улс төрийн тогтворгүй байдлын улмаас уналтад орсон. Хоцрогдсон дэд бүтцээс асгарсан газрын тос, боловсруулах явцад үүссэн метан нь байгаль орчныг сүйтгэж байна. НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын мэдээлснээр Венесуэлийн иргэдийн бараг 82 хувь нь ядуу амьдарч байна.

Эх сурвалж: The Guardian, World Press Photo

#онцолсон, #гэрэл зураг, #World Press Photo 2024,