Мягмар гарагт Финландын нийслэлийн ойролцоох Силтамаки хотын сургуульд буудалцаан болсны улмаас нэг хүүхэд амиа алдаж, хоёр хүүхэд хүнд шархадсан бөгөөд сэжигтэн болох 12 настай сурагч баривчлагдсан болохыг цагдаагийн байгууллага мэдэгджээ.

Хүүг Виертола сургуулиас өмнө зүгт 4 километрийн зайд баривчилсан байна.

Сэжигтэн болон хохирогчид бүгд зургадугаар ангийн хүүхдүүд бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн хоёр хохирогчийн биеийн байдал хүнд байгааг Эрүүгийн комиссар Марко Саркка мэдэгдэв.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр уг хэрэгтэй холбогдуулан лхагва гарагт үндэсний хэмжээнд гашуудлын өдөр зарласан байна.

Ерөнхий сайд Петтери Орпо буудалцаанд цочирдсоноо хэлээд, эцэг эхчүүдийг хүүхдүүдээ тайвшруулж, цаашид ийм халдлага гарах вий гэсэн айдсыг арилгахад нь туслахыг уриалав.

Орпо “Финландын эрх баригчид болон сургуулийн ажилтнууд ийм зүйл тохиолдохоос урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа гэдгийг хүүхэд, залуучуудад хэлмээр байна” гэж мэдэгджээ.

Сэжигтэн халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч хүүхдийг цагдан хорих боломжгүй тул түүнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулахаар болсон байна.

Хэргийн сэдэл одоогоор тодорхойгүй байгаа ба галт зэвсэг нь сэжигтний хамаатны нэр дээр бүртгэлтэй байсныг цагдаагийнхан мэдэгдэв.

2007 онд нэг сурагч Пекка-Эрик Аувинен Хельсинкийн ойролцоох Жокела ахлах сургуульд гар буу ашиглан зургаан сурагч, сургуулийн сувилагч, захирал болон өөрийгөө буудан хөнөөсөн хэрэг гарч байв.

Жилийн дараа 2008 онд өөр нэг оюутан Матти Саари Финландын баруун хойд хэсэгт орших Каухажоки дахь мэргэжлийн сургуульд гал нээж, есөн оюутан, нэг эрэгтэй ажилтны амийг хөнөөснийхөө дараа өөрийнхөө амийг егүүтгэсэн.

Улмаар Финландын эрх баригчид 2010 онд галт зэвсгийн тухай хууль тогтоомжоо чангатгаж, зөвшөөрөл хүссэн хүмүүсийг ур чадварын шалгалтад хамруулдаг болсон. Өргөдөл гаргагчийн насны доод хязгаарыг мөн 18-аас 20 болгож нэмэгдүүлсэн юм.

Ан агнуур, байт буудлага хөгжсөн 5.6 сая хүн амтай тус улсад 1.5 сая гаруй тусгай зөвшөөрөлтэй галт зэвсэг, 430 мянга орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч байдаг байна.

Эх сурвалж: Reuters

#Финланд улс, #Силтамаки хот, #буудалцаан,