Пүрэв гарагт Тайландын эрх баригчид казиног хуульчлах эхний алхмыг хийжээ.
Тайландад казино нь хууль бус бөгөөд цорын ганц зөвшөөрөгдсөн бооцоот тэмцээн нь төрийн хяналтад байдаг морин уралдаан, сугалаа юм.
Тэгвэл Зүүн өмнөд Азид эдийн засгаараа хоёрт ордог тус улсын Төлөөлөгчдийн танхим пүрэв гарагт хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татахын тулд мега энтертайнмент төвүүдэд казино ажиллуулах боломжийг судлах асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн байна.
Тайландад казиног хуульчлах нь гадны жуулчдыг асар ихээр татахаас гадна, дэлхийн хамгийн том мөрийтэй тоглоомын төв болох Макаотой хүчтэй өрсөлдөөнийг бий болгоно гэж салбарын хүмүүс үздэг.
Энэ асуудалтай холбогдуулан Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин “Бид саарал эдийн засгийг зохицуулж, татвар хураах боломжтой болно. Бид мөрийтэй тоглоомыг сурталчлахыг хүсэхгүй байна. Харин түүнд хяналт тавьж, хөрөнгө оруулалтаар нь ажлын байр бий болгохыг хүсэж байна” гэж “X” платформоор мэдэгджээ.
Тус улсад нууц казино, хөл бөмбөгийн бооцоо зэрэг хууль бус мөрийтэй тоглоомын төрлүүд хөгжсөн ч хөрш Камбож болон бусад улсын томоохон казиногийн цогцолборуудыг зорьдог хүмүүс олон байдаг.
Харин мөрийтэй тоглоомыг хуульчилснаар их хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх боломжтой болно гэж казиногийн хуулийг дэмжигчид үздэг байна.
Эх сурвалж: Reuters

#Мөрийтэй тоглоом, #тайланд, #казино,