Цар тахлын үед хүний наймаа, кибер луйврын төвүүдийн үйл ажиллагааг хөгжүүлсэн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд Зүүн өмнөд Азиас тэлж, дэлхийн хэмжээний сүлжээ болон өргөжсөн болохыг Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага буюу Интерполын тэргүүн лхагва гарагт мэдэгдэв.
Сингапурт болсон хэвлэлийн бага хурал дээр Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Сток “Онлайнд нэрээ нууцлах боломжийг ашиглан, бизнесийн шинэ загвараас санаа авч, ковидын нөлөөгөөр эрчээ авсан эдгээр зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд урьд өмнө төсөөлж байгаагүй тийм хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна” гэж мэдэгджээ.
“Эхэндээ энэ нь Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн асуудал байсан бол одоо олон сая хохирогчтой дэлхийн хямрал болсон” гэж цааш нь анхааруулсан байна.
Түүний хэлснээр хар тамхины наймаа нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн орлогын 40-70 хувийг бүрдүүлсэн хэвээр байна.
Гэхдээ эдгээр бүлэглэлүүд хар тамхи тээвэрлэдэг замаа хүний наймаа, зэвсгийн наймаа, оюуны өмч, автомашин зэрэг хулгайн бүтээгдэхүүний наймаандаа ашиглаж орлогоо төрөлжүүлсэн гэв.
Түүнчлэн хууль ёсны ажилд оруулах амлалтаар хүмүүсийг кибер луйврын төвүүдэд ажиллуулдаг бизнесийн шинэ загвар үүссэн болохыг Сток тэмдэглэсэн байна.
Эдгээрээс жилд 2-3 их наяд ам.долларын хууль бус орлого олдог бөгөөд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд жил бүр 50 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой гэдгийг тэрээр хэлжээ.
Камбожид 100,000 гаруй хүн онлайн луйврын төвүүдэд худалдагдсан талаар НҮБ өнгөрсөн жил мэдэгдэж байв. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Мьянмарын эрх баригчид харилцаа холбооны луйврын хэрэгт холбогдсон олон мянган этгээдийг Хятадад хүлээлгэн өгсөн билээ.
Өнгөрсөн жил “Reuters” агентлаг мөн Тайланд дахь ийм төрлийн цахим гэмт хэргийн талаар сурвалжилж байсан бол Сингапурын эрх баригчид өнгөрсөн жил олон тэрбум долларын мөнгө угаасан хэргийг илрүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Интерпол, #Зүүн Өмнөд Ази, #хүний наймаа, #кибер луйвар, #зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл,