Мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Бразилд гурван өдрийн айлчлалаар хүрэлцэн ирсэн бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва түүнийг угтан авсан байна.
Дараа нь хоёр орны удирдагч хамтарсан мэдэгдэл хийж, хоёр улс хамтран ирэх дөрвөн жилийн хугацаанд Бразил, Гайаны Амазоны ширэнгэн ойг хамгаалахад зориулж 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг мэдэгджээ.
2030 он гэхэд Амазон дахь ойн хомсдолыг зогсоосноор дэлхийн дулаарлыг удаашруулахад хувь нэмэр болно гэж үзэж байгаа аж.
“Ерөнхийлөгч нар дэлхийн халуун орны ширэнгэн ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийн чиглэлээр ажиллахаа илэрхийлж, санхүүгийн шинэлэг хэрэгсэл, зах зээлийн механизм, байгаль орчны хамгаалалд зориулсан төлбөрийг хөгжүүлэх зэрэг томоохон зорилтыг хэрэгжүүлэхээр тохиролцсон” гэж мэдэгдэлд дурджээ.
Өчигдөр Макрон, Лула нар мөн Белемийн ойролцоох аралд зочилж, уугуул иргэдтэй уулзсан байна.
Энэ үеэр Макрон ширэнгэн ой, уугуул иргэдийн эрхийн төлөө тэмцлийг нь үнэлж Каяпо уугуул иргэдийн удирдагч, байгаль орчны төлөөх тэмцэгч Раони Метуктирийг Францын үндэсний хамгийн дээд одон болох Хүндэт Легионы одонгоор шагнажээ.
2019 онд Макрон Амазоны ширэнгэн ойг сүйтгэж буй гал түймрийн асуудлаар тухайн үеийн Ерөнхийлөгч Жаир Болсонарод дарамт шахалт үзүүлж байсан бөгөөд энэ үеэр хоёр орны харилцаа доод цэгтээ хүрч байв.
Үүнээс хойш байгаль орчны асуудлаарх зөрчилдөөн намжиж, хоёр улс зөвшилцөлд хүрснийг Францын ерөнхийлөгчийн Бразилд хийж буй айлчлал харууллаа.
Баасан гарагт Францын ерөнхийлөгчийн зөвлөх “Ерөнхийлөгч Болсонарогийн үед манай хоёр орны улс төрийн харилцаа дөрвөн жил царцанги байдалд байсан ч бид одоо Бразилтай хоёр талын харилцаа, стратегийн түншлэлийн харилцааг дахин эхлүүлэх шатандаа байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Бразил, #Франц, #Амазоны ширэнгэн ой, #ширэнгэн ой хамгаалах хөтөлбөр,