Даваа гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Москвад гарсан халдлагыг Исламын дайчид үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь мөн Украинд ашигтай тул Киев оролцсон байж магадгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Даваа гарагт Орост сүүлийн 20 жил болоогүй хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагын хариу арга хэмжээний талаар Кремлийн хурал болсон бөгөөд энэ үеэр Путин ингэж хэлсэн байна.
Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээсэн ба 139 хүний аминд хүрч, 182 хүнийг шархдуулсан халдлагыг үйлдсэн этгээдүүд одоо Москвад саатуулагдаж байгаа.
Путин “Гэмт хэргийг лалын ертөнцийн олон зууны турш тэмцэж ирсэн радикал исламистууд үйлдсэн гэдгийг бид мэднэ” гэж хэлсэн ч “Исламын улс” бүлэглэлийн талаар шууд дурдаагүй байна.
Тэрээр мөн зэвсэгт этгээдүүд Украин руу зугтахыг оролдсон гэсэн өмнөх мэдэгдлээ давтаж, шалгах ёстой “олон асуулт” байгаа гэж хэлжээ.
“Энэ нь хэнд ашигтай вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Энэ харгислал нь Киевийн неонацист дэглэмээр халхавчлан 2014 оноос хойш манай улстай дайтаж байгаа хүмүүсийн цуврал оролдлогын нэг байж магадгүй” гэж хэлсэн байна.
“Орос орон болон манай ард түмний эсрэг гэмт хэрэг хэний гараар үйлдэгдсэн бэ гэдгийг бид мэднэ. Гэхдээ хэн захиалсан гэдэг нь бидний сонирхлыг татаж байна.”
Үймээн самуун дэгдээх нь халдлагын зорилго байсан ч мөн “Киевийн дэглэм бүх зүйлээ алдаагүй гэдгийг ард түмэндээ харуулах” зорилготой байж магадгүй гэж Путин хэлэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский орой бүр хийдэг мэдэгдэлдээ Путиний мэдэгдлийг шоолж, “Кремлийн удирдагч 20 жилийн турш терроризмыг цэцэглүүлсэн ч өөрөөсөө бусад бүгдийг террорист гэж нэрлэж байна” гэж мэдэгджээ.
“Түүнийг байхгүй бол терроризм, хүчирхийллийн хэрэгцээ түүнтэй хамт алга болно.”
Украин баасан гарагт гарсан халдлагад оролцоогүй гэж мэдэгдэж байгаагийн зэрэгцээ, АНУ, Франц улс мөн тагнуулын мэдээлэлд үндэслэн “Исламын улс” бүлэглэлийг халдлагад буруутгаж байна.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирбигийн хэлснээр АНУ тус бүлэглэлийн үйл ажиллагааг ажиглаж байсан бөгөөд ойрын ирээдүйд террорист халдлага үйлдэж болзошгүйг Орост анхааруулсан гэв.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Исламын улс бүлэглэл, #УКраин, #Москвад гарсан террорист халдлага,