Өнгөрсөн шөнө Оросын хүчин Украин даяар эрчим хүчний дэд бүтцэд томоохон хэмжээний цохилт өгсөн болохыг Украины Эрчим хүчний сайд Герман Галущенко мэдэгдэв.
Харьковт 15 орчим удаа дэлбэрэлт болсон бөгөөд хотын зарим хэсэгт цахилгаан тасарч, интернэт, ус, дулааны хангамжид доголдол үүссэн болохыг хотын дарга Игорь Терехов мэдэгджээ.
Украины төв хэсэгт орших Кривой Рог хотын дарга Александр Вилкулын хэлснээр хотын чухал дэд бүтэц цохилтод өртсөн байна.
Өмнөд хэсгийн Запорожье хотын захиргаа мөн найман удаагийн пуужингийн цохилтын тухай мэдээлэв. Цохилтод дэд бүтцийн барилга байгууламж өртөж, долоон байшин бүрэн сүйрч, 35 байшин эвдэрсэн бөгөөд энгийн иргэд шархадсан байна.
Түүнчлэн Винница, Николаев, Ивано-Франковск, Одесса, Львов, Днепропетровскийн дэд бүтцийн чухал объектууд цохилтын бай болжээ.
Днеприйн усан цахилгаан станц халдлагад өртөж, далангийн замын хөдөлгөөнийг хаахад хүрсэн байна. Мөн Днепропетровскийн орчимд цахилгаан хязгаарлаж эхэлжээ.
Хмельницкийд дэд бүтэц, орон сууцны байшин эвдэрсэн бөгөөд цохилтын улмаас хүний амь үрэгдэж, шархадсан болохыг эрх баригчид мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн хэлснээр Оросын хүчин өнгөрсөн шөнө болон үүрээр Украины иргэний дэд бүтэц рүү 90 пуужин, 60 камиказе дроноор довтолсон байна.
Эх сурвалж: Правда

#УКраин, #эрчим хүчний дэд бүтэц, #Оросын цохилт,