Европын холбооны удирдагчид Москвагийн түрэмгийллийн эсрэг тэмцэлд Киевт дэмжлэг үзүүлэхийн тулд Оросын царцаасан хөрөнгөөс олсон ашгийг Украинд зэвсэг худалдан авахад зарцуулах асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр болжээ.
Мөн Европын холбооны 27 удирдагч Орос Украин дахь түрэмгийллээ зогсохгүй, АНУ ирээдүйд Европыг тууштай хамгаалж чадахгүй тохиолдолд Европ хэрхэн өөрийгөө хамгаалах, зэвсгийн үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэх гэнэ.
Түүнчлэн өнөөдөр Брюссельд эхлэх хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтаар Газын зурвасын дайн, Боснитой ЕХ-ны гишүүнчлэлийн хэлэлцээрийг нээх төлөвлөгөө, фермерүүдийн эсэргүүцэл зэрэг олон янзын сэдвүүдийг хэлэлцэх төлөвтэй байна.
Гэхдээ Украин хэлэлцэх асуудлын жагсаалтыг тэргүүлэх бөгөөд Ерөнхийлөгч Володимир Зеленьский видео холбоосоор дамжуулан уулзалтад нэгдэх аж.
Киевт үзүүлэх 60 тэрбум долларын цэргийн тусламжийн багц АНУ-ын Конгресст хэдэн сараар гацаж, Украины арми зэр зэвсгийн хомсдолд нэрвэгдээд байгаа энэ үед ЕХ-ны гүйцэтгэх байгууллага болох Европын комисс энэ долоо хоногт Европт битүүмжилсэн Оросын хөрөнгийн ашгийн 90 орчим хувийг Киевт зэр зэвсгийн тусламж үзүүлэхэд ашигладаг ЕХ-ны санд шилжүүлэх саналыг дэвшүүлсэн.
Оросын төв банкны янз бүрийн үнэт цаас, бэлэн мөнгө зэрэг хөрөнгийн ашиг нь жилд 2.5-3 тэрбум еврогийн хооронд байх магадлалтай гэж Комисс тооцоолсон байна.
Уг санааг ЕХ-ны засгийн газрууд өргөн хүрээнд дэмжиж байгаа ч Москватай илүү ойр дотно харилцаатай, Украин руу зэвсэг илгээхийг эсэргүүцдэг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан эсэргүүцэх магадлалтай.
Мөн Мальта, Австри, Ирланд зэрэг төвийг сахисан буюу цэргийн эвсэлд нэгдээгүй орнууд ямар хариу үйлдэл үзүүлэх нь анхаарлын төвд байна.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #Оросын царцаасан хөрөнгө,