Нидерланд улс Украинд 350 сая еврогийн үнэ бүхий “F-16” сөнөөгч онгоцны сум болон тагнуулын дрон нийлүүлэхээр болсныг Нидерландын Батлан хамгаалахын сайд Кайса Оллонгрен лхагва гарагт мэдэгдлээ.
Украинд хийж буй хоёр өдрийн айлчлалынх нь зорилго эв санааны нэгдлээ илэрхийлэх, тусламжийн шинэ багцыг зарлах явдал байсныг Оллонгрен “Reuters”-т өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
“F-16”-аас харвах боломжтой агаар-газар ангиллын пуужинд 150 сая евро, тандалт, тагнуулын дрон худалдан авахад 200 сая евро зарцуулна гэдгийг тэрээр Украины холбоотнуудын Рамштайн бүлгийн уулзалтын үеэр мэдэгдэв.
Нидерланд улс 2024 онд Украинд 2 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэхээ амлаад байгаа. Үүний ихэнх нь сум, зэр зэвсэг, дэвшилтэт дронд зориулагдах төлөвтэй байна.
Дани, Нидерланд, АНУ нисгэгчдийг сургах хөтөлбөр байгуулж, сөнөөгч онгоц нийлүүлэхээ мэдэгдсэн бөгөөд энэ зун эхний ээлжийн “F-16” сөнөөгч онгоцнууд Украинд хүргэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Оллонгрен “Энэ зун ‘F-16’-уудыг нийлүүлж эхэлнэ гэдэгт би маш их итгэлтэй байна... Эхлээд Дани, дараа нь жилийн хоёрдугаар хагаст Нидерландын сөнөөгч онгоцнууд хүргэгдэх болно” гэж ярилцлагадаа дурдсан байна.
Конгресс дахь Бүгд найрамдахчууд тусламжийн тухай хуулийн төслийг гацааснаар АНУ-ын тусламж түр зогссон асуудлын талаар түүнээс асуухад Украин Европт олон найзтай ч АНУ-ын дэмжлэггүйгээр дайныг үргэлжлүүлэх нь хэцүү байх болно гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрчээ.
Гэсэн ч Европын зэвсгийн үйлдвэрлэлийг оны эцэс гэхэд их хэмжээгээр нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр Украинд одоо тулгараад байгаа зэвсгийн хомсдол дахин давтагдахгүй байх болно гэж Оллонгрен хэлсэн байна.
“Бид бодитой байх ёстой. Дайн урт хугацаанд үргэлжилж болзошгүй тул ийм дайнд төлөвлөгөө маш чухал” гэж тэрээр хэлэв.
Оллонгрены айлчлалын үеэр мөн Нидерландын дрон үйлдвэрлэгч “Deltaquad”, “Avalor AI” болон “AEC Skyline” зэрэг компани Киевийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Украины албаны хүмүүстэй хамтран ажиллах талаар ярилцаж, хэд хэдэн аж үйлдвэрийн гэрээ байгуулсан болохыг Нидерландын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters