Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэсний 10 жилийн ойд зориулсан концертын үеэр Крымийг Орост “буцаж ирснийг” сайшаажээ.
Тэрээр Крым “эх нутагтаа буцаж ирсэн” бөгөөд Оростой “гар гараасаа хөтлөлцөн” урагшлах болно гэж хэлэв.
Путин сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараагийн өдөр Улаан талбайд олон мянган хүний өмнө үг хэлжээ.
Крымийн Хар тэнгисийн хойгийг Оросууд Украин руу бүрэн хэмжээгээр түрэмгийлж, Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийг булаан авахаас найман жилийн өмнө буюу 2014 онд Москвад нэгтгэсэн юм.
Даваа гарагт Путин Украины эдгээр дөрвөн бүс нутгийг Орост буцаж авчрах нь Крымээс хамаагүй илүү хэцүү бөгөөд эмгэнэлтэй байсан гэж мэдэгджээ.
“Гэхдээ эцэст нь бид үүнийг хийж чадсан. Энэ бол манай улсын түүхэнд томоохон үйл явдал болсон” гэж хэлээд, эзлэгдсэн газар нутгийг “Шинэ Орос”-ын нэг хэсэг хэмээн тодорхойлсон байна.
Путин энэ үеэр Оросын Ростов-на-Дону хотоос Крым хүртэл Украины Донецк, Мариуполь, Бердянск зэрэг эзлэгдсэн нутгаар дамжин өнгөрөх шинэ төмөр замын шугамыг зарлажээ.
“Ингэж л бид хамтдаа, гар гараасаа хөтлөлцөн урагшлах болно. Энэ бол үгээр биш, харин үйлдлээр биднийг илүү хүчирхэг болгож байгаа юм.”
Одоогоор хойг Оросын эх газартай зөвхөн нэг гүүрээр холбогддог бөгөөд 2018 онд ашиглалтад орсон гүүр Украинд дайн эхэлснээс хойш хоёр ч удаа халдлагад өртөж, түр хугацаагаар хаагдаж байв.
Путин мөн 87 хувийн саналаар тав дахь удаагаа сонгогдсон сонгуульд өөрийг нь дэмжсэн олон түмэнд талархал илэрхийлсэн байна.
2000 оноос хойш Оросыг удирдаж байгаа тэрээр одоо дор хаяж 2030 он хүртэл засгийн эрхэнд үлдэх бөгөөд Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталинаас хойших хамгийн урт хугацаанд төрийн эрх барьсан Кремлийн удирдагч болох юм.
Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #Москва, #Улаан талбай,