Кремлийн эсрэг зэвсэгт бүлэглэл пүрэв гарагт Оросын баруун хэсгийн Курск муж руу дайрсан болохыг Оросын эрх баригчид мэдэгдэв.

Курск мужийн захирагч Роман Старовойт Telegram дээр Украины террорист бүлэглэлийн хорлон сүйтгэх, тагнуулын ангиуд Тёткино тосгоны орчимд манай нутаг дэвсгэрт нэвтрэх оролдлогоо зогсоохгүй байна гэж мэдэгджээ. 

Өмнөх өдөр нь Оросын иргэдээс бүрдсэн Оросын эрх чөлөөний легион, Оросын сайн дурын корпус, Сибирийн батальон Курск болон хөрш зэргэлдээх Белгород мужийн энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж,  Оросын нутаг дэвсгэрээс Украинд хийх халдлагаа зогсоохыг уриалсан. 

Пүрэв гарагт Оросын Эрх чөлөөний легиондайчид нь Тёткино дахь зэвсгийн агуулахыг устгаж буй бичлэгийг Telegram-д нийтэлжээ.

Тассагентлагийн мэдээлснээр Тёткиногийн эргэн тойронд болж буй халдлагыг няцаахад Оросын Үндэсний гварди (Росгвардиа), цэргийн албан хаагчид болон Холбооны аюулгүй байдлын хилийн хяналтын офицерууд оролцож байгаа аж.

Белгород мужийн нийслэл ч мөн дайралтад өртөж, Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Украины 10-аас доошгүй дроныг устгасан байна.

Белгородын эрх баригчид халдлагад өртсөн барилга, тээврийн хэрэгслийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Эдгээр халдлагын улмаас нэг эмэгтэй амь үрэгдэж, гурван хүн шархадсан болохыг Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдэв.

Эх сурвалж: The Moscow Times

#Белгород, #курск, #Оросын эрх чөлөөний легион, #Оросын сайн дурын корпус, #Сибирийн батальон, #Кремлийн эсрэг зэвсэгт бүлэглэл,