Өчигдөр Белгород, Курск мужийн нутаг дэвсгэр рүү довтолсон Кремлийн эсрэг зэвсэгт бүлэглэлүүд эдгээр муж дахь Оросын “цэргийн байрлалд” цохилт өгөхөөр бэлтгэж байгаагаа мэдэгдээд, энгийн иргэдийг бүс нутгаас нүүлгэн шилжүүлэхийг уриаллаа.

“Путиний алуурчид Украины энх тайван хотуудад асар их цохилт өгч, таны гэр орон, хүүхдийн сургууль, төрийн байгууллагуудад байр сууриа бэхжүүлж байна” гэж “Оросын эрх чөлөөний легион”, “Оросын сайн дурын корпус” болон “Сибирийн батальон” лхагва гарагт нийтэлсэн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Мөн Оросын иргэдээс бүрдсэн зэвсэгт бүлэглэлүүд Оросын нутаг дэвсгэрээс Украинд хийх халдлагыг зогсоохыг уриалав.

“Үүнтэй холбоотойгоор бид Белгород, Курск хотуудад байрлах цэргийн байрлал руу гал нээхэд хүрээд байна. Бид орон нутгийн эрх баригчдаас энгийн иргэдийн амийг аварч, Курск болон Белгород мужийн хотуудыг нүүлгэн шилжүүлж эхлэхийг уриалж байна” гэж хамтарсан мэдэгдэлд цааш нь өгүүлжээ.

Хамтарсан мэдэгдлээс нэг цагийн өмнө Курск мужийн захирагч Роман Старовит бүс нутагт агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дуут дохиог асааж, энгийн иргэдийг хоргодох газар хайхыг уриалсан байна.

Мягмар гарагт Оросын Батлан хамгаалах яам Курск мужийн Тёткино тосгонд болсон Украиныг дэмжигч зэвсэгт хүчний хил дамнасан цуврал дайралтыг няцааснаа мэдэгдсэн.

Гэвч лхагва гарагийн эхээр “Оросын Эрх чөлөө Легион” байлдагчид нь Тёткино тосгонд байгааг батлахаар “Telegram”-д дүрс бичлэг нийтэлсэн байна.

Мөн дараа нь байлдагчид нь Оросын цэргүүдтэй буудалцаж буй бичлэг нийтэлжээ.

Эх сурвалж: The Moscow Times

#Белгород, #курск, #Оросын эрх чөлөөний легион, #Оросын сайн дурын корпус, #Сибирийн батальон,