Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн дэлхий дахиныг шуугиулсан сэтгэлгээний бүтээл болох “1984” романаас сэдэвлэж “Орфей” театрын хамт олон 1984 постдрамын жүжиг тоглохоор болсон талаар өнөөдөр мэдээллээ. 

Найруулагч М.Батболдын найруулгаар тайзнаа амилах энэхүү постдрамын жүжиг энэ сарын 21-ээс эхлэн орой бүр 19:00 цагаас “Улаанбаатар” зочид буудлын ИХ ТАНХИМЫН тайзнаа гарах аж. Тус жүжгийн ерөнхий продюсераар “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг, жүжгийн зохиолчоор СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, “Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа, туслах найруулагчаар Б.Тэмүүлэн, ассистант найруулагчаар Э.Бүжинлхам, Ц.Энхтуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, Х.Цэцэн нар ажиллаж байна.

Жүжгийн дүрүүдэд МУГЖ Г.Равдан, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ Д.Ганцэцэг, М.Мөнхбат Б.Оюунбаатар, П.Оюунчимэг нар тоглох юм.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #“Орфей” театр, #Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн постдрамын жүжиг, #фото,