Мягмар гарагт олон мянган хүн Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлж, Словакийн засгийн газрын Оросын талаар баримталж буй бодлогыг эсэргүүцэхээр Словакийн нийслэл Братиславын гудамжинд жагсжээ.

Жагсаалыг зохион байгуулагч Михал Хворецки индэр дээрээс “Энэ засгийн газрын үйл ажиллагаа бүх хил хязгаарыг давж байгаа учраас би энд байна” гэж хэлэв. Гудамжинд зассан уг индэр дээр Словак, Украин, Европын холбоо, НАТО-ийн далбаа, мөн Оросыг “террорист улс” гэж нэрлэсэн самбар өлгөсөн байна.

Жагсаалд 5,000 гаруй хүн оролцсон гэж зохион байгуулагчид тооцоолжээ.

Өмнө нь Словакийн иргэд Ерөнхий сайд Роберт Фикогийн эрүүгийн хуулийн өөрчлөлт зэрэг дотоод бодлогыг эсэргүүцэн жагсаж байсан ч энэ нь түүний гадаад бодлогод чиглэсэн анхны эсэргүүцлийн жагсаал байв.

Өнгөрсөн аравдугаар сард засгийн эрхийг авсан Фикогийн засгийн газар Европоос Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг буруушааж ирсэн. Украинд зэвсгийн тусламж үзүүлснээр мөргөлдөөнийг шийдвэрлэж чадахгүй, зөвхөн тулааныг уртасгах эрсдэлтэй гэж үзэж байгаа бол Фико засгийн газрынхаа гадаад бодлогыг “тэнцвэртэй, бүрэн эрхт” хэмээн хамгаалж байгаа.

Үүний зэрэгцээ, Европын холбооны гишүүн Словак нь Оростой урлаг соёл, улс төрийн харилцаагаа шинэчлэхийг хичээж байна.

Гуравдугаар сарын 2-нд Словакийн Гадаад хэргийн сайд Юраж Бланар Оросын талын хүсэлтээр тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзжээ. Энэ үеэр Бланар мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн нэгдүгээр сард Словакийн Соёлын сайд Мартина Симковичова Оростой соёлын харилцаагаа сэргээхийг дэмжжээ.

Словакийн гадаад бодлогын өөрчлөлт нь мөн зарим холбоотнуудын бухимдлыг төрүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Чехийн засгийн газар эсэргүүцлээ илэрхийлэх үүднээс Словакийн Засгийн газартай ойрын хугацаанд хийх хамтарсан уулзалтуудаа түр зогсоожээ.

Эх сурвалж: Reuters

#Словак, #Оросын талаарх бодлого, #Ерөнхий сайд Роберт Фико,