“Boeing”-ийн үйлдвэрлэлийн стандартын талаар шүгэл үлээсэн гэдгээрээ алдартай Жон Барнетт АНУ-д нас барсан байдалтай олджээ.
62 настай Барнеттийг гуравдугаар сарын 9-нд өөрийгөө гэмтээсний улмаас нас барсан гэж үзэж байгаа бөгөөд цагдаа нар түүний үхлийг шалгаж эхэлсэн байна.
Тэрээр “Boeing” компанид 32 жил ажиллаад, эрүүл мэндийн шалтгаанаар 2017 онд тэтгэвэрт гарсан юм.
2010 оноос хойш тэрээр Хойд Чарлстон дахь үйлдвэрт чанарын менежерээр ажилласан ба тус үйлдвэрт голчлон холын зайн нислэгт ашиглагддаг “787 Dreamliner” онгоц үйлдвэрлэдэг аж.
Барнетт тэтгэвэрт гарснаасаа хойш буюу 2019 онд компанийн үйлдвэрлэлийн стандартын талаар шүгэл үлээж, нас барахынхаа өмнөх өдрүүдийг хүртэл “Boeing”-ийн эсрэг шүүхэд мэдүүлэг өгсөн байна.
Үйлдвэрийн ажилчид удирдлагуудын шахалтаар онгоцонд стандартын шаардлага хангаагүй эд ангиудыг суурилуулдаг, хүчилтөрөгчийн дөрвөн баг тутмын нэг нь яаралтай үед ажиллахгүй зэрэг ноцтой асуудлуудыг тэрээр дэлгэж байжээ.
Барнетт Өмнөд Каролинад ажиллаж эхэлснээс хойш удалгүй угсралтын ажлыг яаруулснаар аюулгүй байдал алдагдсан болохыг мэдэн, энэ талаар менежерүүдэд анхааруулсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй байна.
“Boeing” компани түүний мэдэгдлийг үгүйсгэсэн ч АНУ-ын зохицуулагч Холбооны Нисэхийн Захиргаа (FAA)-ны 2017 онд хийсэн шалгалтын дүн Барнеттын хэлсэнтэй зарим талаараа таарч байжээ.
Тэрээр компанийн эсрэг хуулийн маргаан эхлүүлсэн бөгөөд энэ хэрэгтэй холбоотой мэдүүлэг өгөхөөр Чарлстонд ирээд байх үедээ нас барсан байна.
Нэгдүгээр сарын эхээр Портланд олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн “Boeing 737 Max” онгоцны аваарын хаалга нислэгийн үеэр унасан хэрэг гарсан. АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй байдлын Зөвлөл шалгалт явуулаад, хаалгыг бэхлэх зориулалттай боолт дутуу байсныг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа.
Түүнчлэн Холбооны нисэхийн захиргаа компанид зургаан долоо хоногийн турш аудит хийгээд “үйлдвэрлэлийн чанарын хяналтын шаардлагыг дагаж мөрдөөгүй гэх олон тохиолдол” илрүүлснээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#шүгэл үлээгч, #Boeing, #Жон Барнетт, #үйлдвэрлэлийн стандарт,