Кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө.

Энэ жилийн наадмын үеэр дайн, улс төр, нийгмийн асуудлууд ихээр хөндөгдсөн байна.

Холливудын одод улаан хивсэн дээгүүр алхаж эхлэх үед Израил-Газын мөргөлдөөнд уурласан Палестиныг дэмжигч олон зуун жагсагч Долби театрын эргэн тойронд хашгирч, замын хөдөлгөөнийг удаашруулжээ.

Харин улаан хивсэн дээр Оскарт нэр дэвшсэн Билли Эйлиш, Марк Ронсон нар Газад гал зогсоохыг уриалсан улаан энгэрийн зүү зүүсэн байв.

Жүжигчин Марк Руффало жагсагчдыг магтаад, нударгаа зангидан “Бидэнд энх тайван хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Шагнал гардуулах ёслолын хөтлөгч Жимми Киммел нээлтийн монологтоо шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшсэн Роберт Дауни Жуниорийн хар тамхи хэтрүүлэн хэрэглэж байсан түүхийг ярьж, шилдэг туслах дүрийн төрөлд нэр дэвшсэн Райан Гослингийг хэр царайлаг болох талаар хошигносон байна.

Киммел мөн Холливудыг хэдэн сараар гацаанд оруулсан жүжигчид, зохиолчдын ажил хаялтын талаар Түүхэн гэрээ байгуулсны ачаар жүжигчид хиймэл оюун ухаанаар солигдоно гэж санаа зовох шаардлагагүй болсон. Одоо жүжигчид залуу, илүү дур булаам хүмүүсээр солигдох вий гэж үргэлжлүүлэн санаа зовох боломжтой болсон” хэмээн даажигнажээ.

Жон Леннон, Йоко Оно нарын хүү Шон Оно Ленноны кино зохиолыг нь хамтран бичилцсэн “The war is over!” (Дайн дууслаа!) кино шилдэг богино хэмжээний анимейшний шагналыг хүртсэн бөгөөд Шон Оно шагналыг гардан авахдаа Йокод ээж нарын баярын мэнд хүргэсэн байна.

50 жилийн өмнө Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн эр тайзан дээгүүр нүцгэн гүйж, жүжигчин Дэвид Нивений ард “энх тайван”-ы бэлгэдлийг гараараа дүрсэлсэн нь Академийн шагнал гардуулах ёслолын түүхэн дэх хамгийн онцлох мөчүүдийн нэг юм.

Хөтлөгч Киммел уг үйл явдлыг дахин дурсахыг хүсэж байгаагаа илэрхийлж, удалгүй тамирчин, жүжигчин Жон Сена шилдэг хувцас загварын төрөлд ялагчийг зарлахаар дугтуйнаас өөр юу ч үгүйгээр тайзан дээр гарч ирсэн байна.

Шилдэг баримтат киноны шагналыг мөн дайны сэдэвтэй кино хүртжээ. “Мариупольд өнгөрүүлсэн 20 хоног” киногоороо найруулагч Мстислав Чернов уг шагналыг хүртсэн нь Украины анхны Оскар байлаа.

Чернов “Би энэ киног хэзээ ч хийгээгүй байсан болоосой гэж энэ тайзан дээр хэлэх анхны найруулагч байх... Гэхдээ би түүхийг өөрчилж чадахгүй. Өнгөрснийг өөрчилж чадахгүй” гэж хэлсэн байна.

Түүнчлэн Дэлхийн II дайны тухай өгүүлдэг “Оппенхаймер” шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг хөгжим, шилдэг зураглаач, шилдэг эвлүүлэг зэрэг шагналыг хүртжээ. 

96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын нэр дэвшигч, ялагчдын бүрэн жагсаалттай танилцахыг хүсвэл Oscars.org худсаар зочлоорой.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #оскар, #96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол, #Оппенхаймер,