Ромын пап Франциск Швейцарын RSI телевизэд өгсөн ярилцлагадаа Украины талаар “Миний бодлоор нөхцөл байдлыг харгалзан үзээд, ард түмнээ бодож, цагаан туг өргөх, хэлэлцээр хийх зориг гаргасан тал нь хамгийн хүчтэй” гэж хэлсэн байна.

Тэрээр “Тулаанд ялагдаж буй тал нь бүх зүйл сайнаар болохгүй байгааг ойлгоод яриа хэлэлцээр хийх зоригтой байх хэрэгтэй” гээд, олон улсын тусламжтайгаар яриа хэлэлцээр хийхийг уриалжээ. 

Пап лам өмнө нь Украины дайны талаар ярихдаа цагаан туг эсвэл ялагдал гэх мэт үгийг ашиглаж байгаагүй, оронд нь яриа хэлэлцээр хийх шаардлагатай гэж хэлдэг байв.

Харин Украины эрх баригчид ням гарагт Папын уриалгыг эсэргүүцлээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Хүмүүсийн талд зогсдог сүм хийд залбирал, хэлэлцүүлэг, үйлдлээрээ хүмүүсийг дэмждэг. Харин 2,500 километрийн тэртээгээс амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа болон тэднийг устгахыг хүсэж байгаа нэгний хооронд виртуалаар зуучилж суудаг газрыг хэлдэггүй гэж оройн мэдэгдэлдээ өгүүлжээ.

Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба X платформоор аливаа маргаанд сайн сайхны талд зогсдог хүнийг хүчтэй хүн гэж хэлнэ хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр цааш нь Манай далбаа шар, цэнхэр өнгөтэй. Энэ далбаан дор бид амьдарч, үхэж, ялан дийлэх болно. Бид хэзээ ч өөр туг мандуулахгүй гэжээ.

Түүнчлэн Пап лам XII Пийс Дэлхийн II дайны үед Германы нацистуудтай тэмцэж чадаагүйг дурдаад, Ватиканыг өнгөрсөн үеийн алдаагаа давтахгүй байж, Украин болон түүний ард түмний амьд үлдэхийн төлөөх шударга тэмцлийг дэмжихийг уриалсан байна.

Украины 5 сая сүсэгтэнтэй Дорно дахины католик сүмийн тэргүүн хамба Святослав Шевчук мөн Папын хэлсэн үгийг няцаажээ.Украин шархадсан ч эзлэгдээгүй! Украин туйлдсан ч тэмцсээр байх болно! Надад итгээрэй, хэн ч бууж өгөх талаар бодоогүй.

Украиныг дэмждэг Европын орнууд бас Ромын папын сүүлчийн мэдэгдлийг буруушаав.

Тэнцвэртэй байх үүднээс Путинийг Украинаас цэргээ татах зориг гаргахыг уриалбал ямар вэ? Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски X дээр бичжээ.

Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевич мөн X дээр Хүн хорон мууд бууж өгөх ёсгүй, түүнтэй тэмцэж, ялан дийлэх ёстой, ингэснээр хорон муу санаатан цагаан туг өргөж, бууж өгнө гэж бичсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Ромын пап, #УКраин,