Украины арми тулалдааны талбар дахь нөхцөл байдлыг ойрын хугацаанд тогтворжуулж, сөрөг довтолгоонд зориулж анги нэгтгэл байгуулахаар төлөвлөж байгааг Украины цэргийн командлагч лхагва гарагт мэдэгдэв.
Украины хүчин есөн сарын турш фронтын шугамыг тогтвортой хадгалсны эцэст хоёрдугаар сарын эхээр зүүн хэсгийн Авдиевка хотоос ухарч, хот хэдэн сар үргэлжилсэн дайралтуудын дараа Оросын хяналтад орсон. Зэвсгийн нөөц нь шавхагдаж байгаа Украины цэргүүд Оросын довтолгооноос болж Авдиевкагийн ойролцоох бусад хотуудыг мөн орхиход хүрсэн билээ.
Саяхан болсон цэргийн удирдлагуудын өөрчлөлтийн үеэр хуурай замын цэргийн командлагчаар томилогдсон Александр Павлюк “Бид нөхцөл байдлыг ойрын хугацаанд тогтворжуулах болно. Цэргүүдийг илүү идэвхтэй ажиллагаанд бэлтгэх, мөн санаачилгыг гартаа авахын тулд боломжтой бүхнийг хийнэ” гэж телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Түүнчлэн чадамжгүй болсон цэргийн ангиудыг эргүүлэн татах нь цаашдын сөрөг довтолгоонд зориулж хүчээ нөөх зорилготой алхам болохыг тэрээр хэлсэн байна.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Володимир Зеленьский Оросыг хавар эсвэл зун шинээр довтолгоо хийж магадгүй гэж хэлээд, Киевт төлөвлөсөн зүйл байгаа гэж мэдэгдэж байв.
Лхагва гарагт Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Лыховий үндэсний телевизээр Оросын армид Авдиевка орчимд шинэ газар нутаг олж авах боломж байхгүй гэж ярьсан байна.
Украины зүүн хэсгийн командлагч Максым Жорин мөн Авдиевка болон зэргэлдээх хэд хэдэн тосгоныг эзлэн авснаас хойш Оросын цэргүүдэд урагшлахад хүндрэлтэй байгаа талаар мэдэгджээ.
Лыховийн хэлснээр Оросын цэргүүд өмнө зүгт, Новомихайловка тосгоны ойролцоох бүс нутагт анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн байна.
Эх сурвалж: Reuters