Кени дэх айлчлалаасаа хойш сураггүй байсан Хаитигийн Ерөнхий сайд Ариэль Хенри эх орондоо очилгүй мягмар гарагт Пуэрто-Рикод газарджээ. Хэзээ Хаити руу буцах нь тодорхойгүй хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногт Хенри зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэхэд НҮБ-ын дэмжлэгтэй үндэстэн дамнасан аюулгүй байдлын хүчийг Хаитид авчрах асуудлаар гэрээ байгуулахаар Кени улсад айлчилсан юм. Энэ тохиролцооны улмаас Хаитид эмх замбараагүй байдал даамжирч, зэвсэгт бүлэглэлийн удирдагч түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, тус улсаас хол байхыг анхааруулсан билээ.

Пуэрто-Рикогийн захирагчийн алба Хенриг нийслэл Сан Хуанд газардсаныг баталжээ.

Зэвсэгт бүлэглэлүүд хоёр том шорон руу дайрч, олон мянган хоригдлыг оргуулсны дараа Хаитигийн засгийн газар өнгөрсөн ням гарагт онц байдал зарлаж, улмаар нисэх онгоцны буудал болон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа.

НҮБ-ын цагаачлалын албаны мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчирхийллийн улмаас дор хаяж 15,000 хүн гэр орноосоо дайжсан байна.

Гэр бүлүүд хүнсний хомсдолд орж, хүүхдүүдийн талаас илүү хувь нь сургуулиасаа гарч, мөнгөгүй болсон хүмүүс бүлэглэлд нэгдэхээс өөр аргагүйд хүрч байгааг хүний эрхийн байгууллагууд 500 гаруй гэрчтэй ярилцсаны үр дүнд тогтоожээ. “Plan International”-ын мэдээлснээр бүлэглэлийн гишүүдийн 30-50 хувь нь насанд хүрээгүй хүмүүс байдаг байна. Мөн үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа эцэг эхүүд насанд хүрээгүй охидоо хүчээр гэрлүүлэх эрсдэл нэмэгдсэнийг албаны хүний хэлэв. 

Сүүлийн өдрүүдэд улс орнууд Хаити дахь Элчин сайдын яамны ажилтнуудаа эргүүлэн татаж, иргэдээ тус улсыг орхихыг зөвлөжээ.

Хөрш Доминиканы Бүгд Найрамдах Улс Хаитигийн ерөнхий сайдын онгоцыг газардуулахгүй гэсэн шийдвэр гаргаж, хилийн хамгаалалтаа бэхжүүлж, Хаитигийн дүрвэгсдэд зориулж хуаран байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Хүмүүнлэгийн бүлгүүд санхүүжилтгүйн улмаас тусламжаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болжээ. 

НҮБ-ын тооцоолсноор мөргөлдөөний улмаас 300,000 орчим хүн гэр орноосоо дайжсан бол өнгөрсөн жил зэвсэгт бүлэглэлүүд 5,000 орчим хүний аминд хүрч, 2,500 орчим хүнийг барьцаалсан ба зарим тохиолдолд хүчин болон эрүү шүүлт хийж буй бичлэг ашиглан хохирогчдын ар гэрээс их хэмжээний мөнгө нэхсэн байна.

Эх сурвалж: Reuters

#зэвсэгт мөргөлдөөн, #Хаити, #Ерөнхий сайд Ариэль Хенри, #Пуэрто-Рико,