Live
COVID-19

С.Энхболд: Хүн амын дундаас халдварын “Дельта” мутацийн гурван тохиолдол илэрлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар коронавирусийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байгаа. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааний хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, Интермэд эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн. Сорьцууд баталгаажиж бүрэн дуусаагүй байгаа.

Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдрийн байдлаар “дельта” вирус дотоодод гурав, зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдлээ. Өөр сорьцуудыг Япон, АНУ руу явуулсан. Хариу хараахан ирээгүй байна” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet