Зэвсэгт бүлэглэлүүд Хаитигийн нийслэл Порт-о-Пренс хотын томоохон шорон руу дайрч, олон хоригдлыг суллажээ. Тэнд хоригдож байсан 4,000 орчим хоригдлын дийлэнх нь оргосон болохыг орон нутгийн сэтгүүлч мэдэгдсэн байна.
Америк тивийн хамгийн ядуу улс гэгддэг Хаитид сүүлийн жилүүдэд хүчирхийлэл даамжраад байгаа. Ерөнхий сайд Ариэль Хенриг түлхэн унагахыг зорьж буй бүлэглэлүүд Порт-о-Пренс хотын 80%-г хяналтдаа байлгаж байна.
Пүрэв гарагт ерөнхий сайд Кени тэргүүтэй үндэстэн дамнасан аюулгүй байдлын хүчийг Хаити руу илгээх асуудлыг хэлэлцэхээр Найроби руу явахад дахин эмх замбараагүй байдал эхэлжээ.
Зэвсэгт бүлэглэлийн удирдагч “Барбекю” хочтой Жимми Шеризье ерөнхий сайдыг зайлуулахын тулд хамтарсан дайралт зарлав.
Порт-о-Пренс хотод болсон хэд хэдэн аллагын ард байгаа цагдаагийн офицер асан “Мужууд дахь зэвсэгт бүлэглэлүүд болон нийслэл дэх зэвсэгт бүлэглэлүүд нэгдэж байна” гэж мэдэгджээ.
Буудалцааны улмаас дөрвөн цагдаа амиа алдаж, таван цагдаа шархадсан байна.
Хаитигийн цагдаагийн үйлдвэрчний эвлэл шоронгийн хамгаалалтыг чангатгахад цэргийнхнээс тусламж хүссэн ч бямба гарагийн орой зэвсэгт бүлэглэлүүд шорон руу дайрчээ.
Ням гарагт шоронгийн хаалга нээлттэй хэвээр байсан бөгөөд дотор нь хууль хүчний байгууллагынхан байгаагүй, оргон зугтахыг завдсан гурван хоригдол хашаан дотор үхсэн байдалтай байсныг “Reuters” мэдээлэв.
Шоронгийн ажилчны хэлснээр 2021 онд болсон Ерөнхийлөгч Жовенел Моисегийн аллагын хэргээр шоронд хоригдож буй Колумбын цэргүүдийг оролцуулаад 99 хоригдол шоронд үлдсэн байна.
Моисег алагдсаны дараа тус улсад хүчирхийлэл улам гаарчээ. Түүнчлэн 2016 оноос хойш Хаитид сонгууль болоогүй. Хэлэлцээрийн дагуу сонгууль болж, одоогийн Ерөнхий сайд Хенри хоёрдугаар сарын 7 гэхэд огцрох ёстой байсан ч тэрээр огцрохоос татгалзаад байгаа билээ.
НҮБ-ийн тооцоолсноор Хаитид өнгөрсөн жил 8,400 гаруй хүн гэмт бүлэглэлийн хүчирхийллийн золиос болсон нь 2022 оныхоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Эх сурвалж: BBC

#Порт-о-Пренс, #зэвсэгт бүлэглэл, #Хаити,