Амазоны судлаачид Эквадорын ширэнгэн ойгоос дэлхийн хамгийн том могойн өөр төрөл зүйлийг илрүүлснээ мэдэгдэв.
200 килограмм жинтэй, 6.1 метр урттай “Eunectes akiyama” гэх асар том ногоон анаконда нь 10 сая жилийн өмнө хамгийн ойрын төрөл болох “Eunectes murinus”-аас салсан хэдий ч өнөөг хүртэл зүс нь бараг өөрчлөгдөөгүй байна.
Ногоон анаконданы төрөл зүйлүүд харагдах байдлаараа маш төстэй ч генетикийн хувьд 5.5%-ийн ялгаатай байгаа нь эрдэмтдийг гайхшируулжээ.
Өмнөд Америкт 20-иод жилийн турш анакондагийн төрөл зүйлийг судалж буй Австралийн Квинсландын их сургуулийн биологийн профессор Брайан Фрай “Бид шимпанзегээс ердөө 2% ялгаатай гэдгийг харгалзан үзвэл энэ бол үнэхээр гайхалтай генетикийн ялгаа юм” гэж хэлэв.
Түүний хэлснээр анаконда бол тухайн бүс нутгийн экологийн байдал болон бүс нутагт асгарсан нефтийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалж болох гайхалтай эх сурвалж аж.
Эквадорын зарим хэсэгт эрдэмтдийн судалж байсан могойн зарим нь газрын тосноос болж маш их бохирдсон байсан бөгөөд анаконда, арапайма загаснууд нь нефть-химийн металлыг их хэмжээгээр хуримтлуулдаг байна.
Эх сурвалж: Reuters

#Эквадор, #Амазон, #анаконда, #Eunectes akiyama,